БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хүрээнд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Туул голыг аялал жуулчлалын бүс болгоход зарцуулах аж. Баянзүрхийн гүүрнээс Алтанбулагийн гүүр хүртэл хэсэгт багтаж байгаа юм байна. Санхүүжилтийг нь зарцуулах эрх Сангийн яаманд байгаа гэж. БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Уг нь бодлогын хувьд Сангийн яам санхүүжүүлэлтээ хийгээд, манай яам бодлогоо гаргаад явах ёстой. Гэтэл энэ мэтчлэн төрийн ажил хэдэн яамдын дунд хийгдээд байгаа. Тиймээс Монгол Улсын маань хөгжил явахгүй байна” хэмээжээ.