Сирийн өмнөд нутгийн Эс-Сувайда мужид аймшигт халдлага үйлдсэн “Лалын улс” террорист бүлгийн эсрэг олон зуун залуу эр босход бэлэн байгаа тухай мужийн омгийн удирдагчид мэдэгджээ. Өчигдөр тус газар нутагт дэлбэлэлт болсны улмаас 215 хүн амиа алдаж, 180 хүн шархдаж, үнсэн товрого болгож орхисон байна. Халдлага болох үеэр тус бүлгийн 30 босогч амь үрэгдсэний дотор амиа золиослогч хоёр этгээд багтаж байгаа аж. Мөн өдрийн орой нь ус мужийн зүүн хойд нутгийн хотуудад уг бүлгийн босогчид халдлага үйлдэж, дараалсан дэлбэлэлт үйлдсэн байна.
Эс-Сувайда мужийн зүүн хязгаарын зарим хэсэг нь “Лалын улс” бүлгийн хяналтанд орсон тул тэдний энэ аймшигт үйлдлийг таслан зогсоохоор залуучууд дуу хоолойгоо нэгтгээд байгаа юм.