АТГ-аас МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг авлига албан тушаалан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийдэх аж. Энэ талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Баривчлах ажиллагаа өчигдөр хийсэн.Ямар асуудлаар шалгаж байгаа эсэх мэдээллийг одоогоор өгөх боломжгүй” гэсэн юм.