Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны зарим газарт үер бууж, айл өрхүүд усанд автах эрсдэл нүүрлээд буй. Авто замын газраас зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьсан айл өрхүүдийг яаралтай буюу энэ долоо хоногт багтаан нүүхийг санууллаа. Мөн иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг зөвлөв. 

Үерийн улмаас нийслэлийн гурван зам эвдэрснийг холбогдох байгууллагууд 24 цагаар 16 баг гарган ажиллаж байна. Тухайлбал, эвдрэл гэмтлийг засах болон үерт хуримтлагдсан шороо, лаг шаврыг  дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд  цэвэрлэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн