Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Таванбогд” компанийн галерейн байранд гал гарчээ. Онцгой байдлын албан хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Аюулгүй байдлын үүднээс цагдаагийн албан хаагчид хамгаалалтанд гарсан бөгөөд урьдчилсан байдлаар юунаас нь болж гал гарсан нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар удахгүй мэдээлэх болно.