Нэг сая төгрөгийн 188 азтан тодорлоо

2018-07-23 08:40
noat

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол долдугаар сарын 22-ны ням гаригт боллоо. Үндсэн сугалааны тохиролоор нийт 21298 азтан тодорлоо. Тодруулбал,

  • 50 мянган төгрөгийн азтан 18,590
  • 200 мянган төгрөгийн азтан 1,872
  • Нэг сая төгрөгийн азтан 188
  • 5 сая төгрөгийн азтан 16
  • 10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.Харин сугалааны тохирлоор супер азтан тодорсонгүй.Дараагийн тохирол буюу долоодугаар сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримтаас шалгарах азтануудыг ирэх сарын 19-нд тодруулна.