Дулааны шугамыг солих ажлын хүрээнд Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн 2 эгнээг түр хугацаанд хаахаар боллоо. Тодруулбал, шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-н хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах юм. Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 5 дугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болсон.