Сэлэнгэ аймагт дөрөвдүгээр цэцэрлэг усанд автаж, цахилгааны шонгууд нуржээ

2018-07-18 12:021min0
uyr

Сэлэнгэ аймагт өчигдөр орсон борооны улмаас үерийн усны хэмжээ 89 см-т хүрч, дөрөвдүгээр цэцэрлэгийн бүх анги усанд автжээ. Мөн цахилгааны тулгуур шонгууд хазайж, зарим нь унасан тул цахилгааны хязгаарлалт хийгээд байгаа аж.

Үертэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээг авсан байна. Элс шороогоор дүүрсэн цэвэрлэх байгууламжийг цэвэрлэсний дараа дуудлага өгсөн айл өрхүүдийн бохир, цэвэр усны шугамыг засаж эхэлсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  200 хүнийг цалинжуулж ажиллуулахаар аймгийн төсвөөс шийдвэрлэжээ. Мөн иргэдийг сайн дураараа туслахыг уриалаад байгаа аж.

. .

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй