Өнгөрөгч ням гаригт 21 дэх удаагийн ДАШТ-ийн үеэр Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Хорватын тоглолт болж, ялагчаар францчууд тодорсон. Финалын тоглолтын үеэр талбай дээр гүйн гарч ирсэн дүрэмт хувцастай дэггүй нөхдөд 10 мянган рублийн торгууль, 160 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл ногдуулж, гурван жил спортын уралдаан тэмцээн үзэх эрхийг нь хассан байна.
Тэд бол “Pussy Riot” буюу нийгэмд үймээн самуун таригч группын гишүүд аж. Тэд дөрвүүлээ байсан бөгөөд хоёр нь талбай дээр гарч ирсэн. Дүрэмт хувцас өмссөн адтай бүсгүй францын хөгжөөн дэмжигч Килиан Мбаппетэй гар барьж, зорилгоо биелүүлж чадсан юм.
1 comment
Килиан Мбаппе хөгжөөн дэмжигч үү. Мэдээгээ нягталр байлдаа