НЭМ-ийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг энэ сарын 27-нд үнэгүй оношилох юм байна. Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах аж. Энэ үеэр элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох, үнэнгүй оношилох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.
Жил бүрийн долдугаар сарын 28-нд элэг хамгаалах дэлхий нийтийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Манай ул энэ жил найм дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх юм. Өнгөрсөн жил энэ өдрийг Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэсэн билээ.