Индонези улсын баруун Папуа мужид 300 матрыг хөнөөжээ. Өнгөрсөн баасан гаригийн өглөө тосгоны иргэн матар үржүүлэх фермийн ойролцоо ногоо хурааж яваад матарт баригдаж баригдан золгүйгээр амиа алдсанаас болж уурлаж улангассан иргэд хэвлээр явагч амьтадыг олноор нь хядах болжээ. Цагдаа нар тэдний энэ үйлдлийг зогсоох гээд дийлээгүй байна.
Олноороо үрэгдсэн энэ амьтадыг хууль ёсны дагуу зөвшөөрөлтэйгээр үржүүлж байсан бөгөөд ховор төрлийн матрууд гэнэ. Тус улсын хуулиар дархан цаазат нэн ховор амьтадыг зөвшөөрөлгүй устгасан бол торгууль төлөх эсвэл цагдан хорих арга хэмжээ оноодог байна. Энэ дагуу матруудын аминд хүрсэн тосгоныхонд хууль хүчний байгууллагаас арга хэмжээ авахаар болжээ. Харин иргэд энэ үйлдлийнхээ төлөө торгууль төлөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Матар үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй хүмүүс дахиж ийм зүйл гаргахгүйн тулд хүрээлэх орчныг хяналтдаа авч хамгаалах хэрэгтэй” гэж Индонезийн байгаль хамгаалах газрын төлөөлөгч Басар Манулланг мэдэгджээ.