М.Базарсад: Шашнаар дамжуулж ард түмнийг соён гэгээрүүүлэх сан тавьсан

Майдар гэгээний хийдийн 17 дугаар хамба лам Монгол Улсын Их наран хутагт гэгээнтэн Мягмарын Базарсад гэгч олны анхаарлын төвд өртсөн хэвээр байна. Тэрбээр гэгч цэрэг цагдаагийн байгууллагаар орж ном уншиж буй бичлэг, зураг сошиал орчинд тарсан билээ.
Их наран хутагт хэмээн өөрийгөө алдаршуулаад буй М.Базарсад гэгч хэвлэлийнхэнд “Цэрэг цагдаа нар гэмт хэргээс үүдэлтэй санаа сэтгэлийн хоосролд орсноос болж зан авир нь өөрчлөгдөх, амьдрал ахуй нь уруудаж доройтох нөхцөл байдал үүсч байгаа талаар ар гэрийнхэн нь учирласан. Ингээд баруун таван аймгийн ард түмний зүгээс энэ тусгай салбарынхны сэтгэлзүйг засч, соён гэгээрүүлж чаддаг мэргэжлийн хүн хэрэгтэй байна гэдэг санал ирсэн. Энэ хүсэлтийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн цагдаагийн удирдлагуудтай би өөрөө ярьж, хүсэлт тавьсан юм. Миний хүсэлтийг хүлээн зөвшөөрч, би сан тавьсан. Хүмүүс баяртай хоцорсон” гэх тайлбар өгсөн билээ. Үүнээс гадна тэрбээр баруун аймгуудаар явж ган тайлсан юм байх.
Тэр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 21 аймаг 300 гаруй суманд хүрч ажиллахдаа бурхан шашны номоор дамжуулж ард түмнийг соён гэгээрүүлэх сан тавьсан гэнэ. Мөн ардын жүжигчин алдартай хүмүүсийн хийгээгүй ном зохиол, кино бүтээл хийсэн гэдгээ Их наран хутагт маань нуусангүй.