Улс орны улс төрийн болон нийгмийн амьдралд амаргүй түүхэн зурвас үед бид ажиллаж, амьдарч байна. 2016 оны УИХ-ыг сонгох сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудал авснаар засаг, төрийн бүхий л эрх мэдэл тэдний гарт шилжсэн. Тэд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай Засгийн газраа байгуулж, ажилдаа шуурхайлан орсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийн хувьд уначихсан, гадаад өр 24 их наяд төгрөгт хүрсэн, улс дефолд зарлах уу, яах уу гэдэгт тулчихсан гүйцэтгэх засаглалыг хүлээж авсан. Улс орны байдал хүндхэн байсан ч тэд зүгээр суусангүй.
Эдийн засгийн уналтыг зогсоох зоримог алхам хийж, юуны түрүүнд олон улсын вальютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. 2017 оны долоодугаар сарын байдлаар эдийн засаг 5.3 хувиар өссөн уналттай байсан эдийн засгийг зогсоож, идэвхжүүлж эхэлсэн ба экспортолж байгаа нүүрсний үнэ 50 ам.доллар байсан бол 120 ам.доллар болж хоёр дахин өссөн. Алт хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Малчид шаргуу хөдөлмөрөөрөө 20 гаруй сая төл бойжуулж, 66 сая толгой малтай болсон ажлын ололт байлаа. Гэвч Засгийн газар татвар, төлбөр нэмэхгүй гээд нэмсэн, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоогүй, концессын гэрээний мөнгийг хувийн компанитай долоон сайдад олгосон, амлалтаасаа ухарсан гээд шүүмжлэлд өртсөн нь Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан болсон.
Үүн дээр УИХ-ын 65-ын бүлгийн 31 гишүүн, АН-ын есөн гишүүнтэй хамтарч Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг ээлжит бус чуулганд оруулснаар чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн газар огцорсон. Энэ Засгийн газар нэг жил хоёр сар ажиллаж үйл ажиллагаа нь дуусгавар болох нь энэ. Засгийн газар огцорч төр тогтворгүй болно гэдэг ард түмний хүсэн хүлээгээд байдаг зүйл биш. Аль ч улс гүрэнд Засгийн газар нь огцроход ард түмэнд хожил ирдэггүй. Харин улстөрчид, эрх мэдэл горилогч олигарх бүлэглэлүүд зөөлөн суудалд заларч, санаснаа гүйцэлдүүлэх боломжийг бий болгодог. Манай улсад Засгийн газраа олон удаа огцруулснаар онож байсан нь ховор. Алдаж, эндэж, хөгжил дэвшил саарч, нэгдсэн бодлого алдагдаж, ард түмний амьдралд сөрөг ур дагавар авч ирэх нь олонтаа Бид “Азийн бар” болно гэж ярьж байсан үе бий. Төр, засгаа тогтвортой ажиллуулж улс орны ойрын болон дундын, алс хэтийн хөгжлийн стратеги нэгдсэн бодлого, хөтөлбөртэй байсан, түүнийгээ төр барьсан намууд мөрдлөг болгон ажилласан бол одоо бар болчихсон байх ч юм билүү хэн мэдлээ. 2017 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон эрх барьж байгаа МАН-ын XXVIII Их хурал, бүхий л эрх мэдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгсөн тул олон нийт найдлага тавьж харж сууна.
АРД ТҮМНИЙ ОРЛОГО, ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВЭР БАГА БАЙНА
Хүн ард орлого сайтай, өндөр биш юм гэхэд амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин орлоготой байж боломжийн амьдралтай байх учиртай. Төр, засаг ийм боломжийг хангах үүрэгтэй. Эх орондоо ажиллахаар цалин орлогыг нь чамлаж Солонгос, Япон, Австрали, Герман, Франц гээд олон оронд манай 140 мянга орчим иргэн ажиллаж амьдардаг тоо харагдцаг. Багш, эмч нар цалин бага байна, тэтгэврийнхэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж өгөөч гэж байнга гомдоллодог. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцуулан багш, эмч нар ажил хаях сануулга жагсаал, цуглаанаа цөөнгүй хоног үргэлжүүлэн эцэс сүүлдээ 300 мянган төгрөгийн нөхөн олговорт хүрч түр боловч намдсан. Гэвч цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстойг Монголын нийгэм шаардсан хэвээр. Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтад тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, цалинг сая төгрөгөөс дээш болгох боломж байгааг сануулж, хэлж, ярьсаар…
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгээ нэг биш удаа мэдэгдээд байгаа. 2017 оны хоёрдугаар сараас тэттэвэр тэтгэмжийг бага боловч нэмсэн, цалинтай ээж бодлого, 20 мянган төгрөг авах хүүүхдийн тоог нэмэгдүүлсэн тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, ач санах хуулиа хэрэгжүүлж, насны хишгээ өгч байгаа, шинээр барих сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүж, төсвийг нь бүрэн шийдвэрлэсэн.
Өрх толгойлсон эцэг эхийн нийгмийн хамгааллын хуулийг хэрэгжүүлсэн, орлогын албан татварын нэмэгдлийг эргэн харж хуучин хэвэнд нь байлгахаар болсон. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх байсныг гурван сар болгосон зэрэг нийгмийн бодлоготой холбоотой ажил асуудлыг шийдвэрлэсэн. МАН-ын байгуулсан УИХ, Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө 45 хувийг 2017 онд хэрэгжүүлсэн гэх статистик гарлаа. Үнэхээр тийм бол сайн. Үлдэж байгаа хувийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломж бий. Гэвч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах тухай айхтар өвчин улстөрчдийн дунд хүчээ авч, газар авахгүй бол 2020 оны зургаадугаар сартайгаа золгох сайн цаг биднийг хүлээж буй. Нийгмийн бүхий л салаа, салбар нэгжүүд нэг нь нөгөөгөө тэтгэж, дэмжиж харилцан хамааралтай байдаг зүй тогтолтой. Цалин тэтгэврийг ахиухан нэмбэл орлоготой болсон иргэдийн худалдан авах чадвар сайжирна.
Бараа үйлчилгээний борлуулалт нэмэгдэж зогсонги байдалд орсон хувийн хэвшлийн үйл ажиллагаа сэргэж ажилтан, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлээд зогсохгүй төрд төлөх татвараа цаг хугацаанд нь шударгаар төлөх боломж бүрдэнэ. Ард иргэд ч төлбөр хураамжаа элдэв бэрхшээлгүй төлнө. Банк, санхүүгийн байгууллагаас иргэдийн авсан зээл хугацаандаа эргэн төлөгдөж, өр зээлийн дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ бүгд эцсийн дүндээ улс орны эдийн засгийг бэхжүүлэхэд нөлөөлнө. Иймд төр, засаг, хувийн хэвшил аль аль нь цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн ач холбогдол, өгөөж нь өндөр. Энэ бүгдээс ургуулан бодоход Засгийн газар цалин, тэттэврийг нэмэх, залуусыг ажилтай орлоготой болгох нийгмийн шаардлага, захиалга байна
2.НИЙГЭМД ХАРИУЦЛАГА, САХИЛГА, ШУДАРГА ЁС ДУТАГДАЖ БАЙНА
Аливаа төр бат бэх оршиж байхын гол үндэс нь шударга ёс байдаг. Шударга ёс, хариуцлага, сахилга үгүй болсон цагт төрийн нэр хүнд олон түмний дунд унаж, түшмэдийн , үг яриа хүртэл итгэл үнэмшилгүй болдог. Түмэн олон төрийн түшээдээ сонгон шалгаруулахдаа өндөр ёс суртахуунтай, сахилга хариуцлагатай байж, эх орон хүн ардынхаа язгуур эрх ашгийг нэгдүгээр зэрэгт тавьж ажиллахыг захиа даалгавраа болгодог билээ. Төрийн түшээдийн өргөсөн тангаргын утга санаа ч дээрх агуулгыг багтаасан байдаг. Хариуцлага, сахилгыг бэхжүүлж, төрийн хүний төрт ёсны, ёс зүйтэй байж ажиллахын чухлыг бид 27 жил ярьж, тунхаглан зарласан ч нэг их ахиц дэвшилд хүрч чадсангүй.
Яагаад ийм болчихов. Үүнд дүгнэлт хэлье. Бид хуулиа , амьдралд мөрдлөг болгон хэрэглэж , чадахгүй байна. Хууль дээдэст биш, доодост илүүтэй үйлчилдэг болсон. Хууль хяналтын байгууллагууд авлига, хээл хахуультай холбогдсон тул томчуултай холбоотой хэрэг зөрчлийг нэг их авч хэлэлцэх шаардлагагүй болгох бүх боломжийг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэж, хэрэгтнийг хамгаалж, хаацайлж хэрэгсэхгүй болгодог шийдлийг бий. болгож чадсан. Ингээд дургүйд хүчгүй гэдэг болж дуусдаг. Төрийн өндөр дээд албаныхтай холбоотой сэтгэл түгшээсэн олон асуудал ар араасаа хөвөрч, хэвлэл мэдээллийн байгууллагын байнгын сэдэв болсоор “удаж байна. 2018 он гарсаар бүр ч хүчээ авлаа. 2020 оны сонгуулийн дохио ч байж болох. Манайд төрийн төмөр нүүр үгүй болчихсон. Төр оршиж байгаа л бол энэрэл хайр, өршөөл, төмөр мэт хатуу цээрлэл аль аль нь зэрэгцэн явах ёстой. Бидэнд магтаал, өргөмжлөл, алдар гавьяа, нэр төр хангалттай багтах газаргүй болж байгаа.
Монголыг гавьяатнуудын орон гэж болохоор. Баяр ёслол, тэмдэтэлт өдөр ч хэмжээгээ алдсан. Үе үеийн Ерөнхийлөгчдийн бахархам зүйлийн нэг нь өндөр цол хэргэм, шагнал урамшуулал олгох ажил. Энэ асуудлыг эргэж харах ёстой. Хуулийг гууль болгохгүй ашиглаж чадвал хариуцлага тооцох боломж байгаа төдийгүй бусдад онцгой дохио санамж анхааруулга болж, төр, засаг хуулийн байгууллагын нэр хүнд өсч, ард түмний итгэл үнэмшил сэргэх юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага, сахилгыг чангатгах талаар зориггой алхам хийж, Улсын бүртгэл.оюуны өмчийн газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлснийг буруутгах аргагүй.
3. УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ
Бүтээн байгуулалтыг эрчимжүүлж иргэн бүр гар хумхин суухгүй эрвийх, дэрвийхээрээ хөдөлмөрлөж “Монгол эх орныхоо төлөө” гэсэн чин үнэнч сэтгэл өвөрлөн хедөлмөрлөе. 2018 оны хаврын эдийн засгийн форум чуулганаар ярьж хэлэлцсэн, гарсан санал бодлын гол санаа нь эдийн засгаа эрүүлжүүлье, эерэг хандлагыг улам бэхжүүлье, татварын орчинг сайжруулъя, хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжье, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж хувьчилъя, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, экспортын баримжаатай үйлдвэрүүдийг илүүтэй анхаарч ажиллахын чухлыг олон талаас нь дүгнэн цэгнэсэн юм.
Бүр онцлог зүйл Монгол орны эдийн засгийг гурван үндсэн тулгуурт түшиж, хөгжүүлэх боломжтой гэж шийдээд шийдвэр хөтөлбөрүүдээ хөдөлгөж эхэлсэн. Нэн ялангуяа том төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь нийгмийн тулгамдсан асуудал бегөөд захиалга. Төмөр зам, нефтийн үйлдвэр, цахилгаан станцууд, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, агаарын бохирол, мах, сүүний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах нь экспортыг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож, эдийн засгийг ахиулах хөшүүрэг болгох нь лавтай. Монгол орон эрчим хүч, шатах, тослох материалын хувьд мөнхийн хараат байх хувь тавилантай юу гэвэл тийм биш. Нэн ялангуяа нефтийн үйлдвэртэй болох ёстой.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Бид удахгүй бензин, шатах, тослох материалтай болно” гээд дээлээ мялааж байсныг ард түмэн мартаагүй. Тэр цагаас хойш нефтийн үйлдвэрийг Дорнод, Хэнтий, Дархан хотод барина гэж цэц булаацалдсан боловч ажил болоогүй. Харин одоо Энэтхэг улсын тусламжтайгаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт нэг тэрбум ам долларын хөрөнгийн эх үүсвэртэй барихаар болж, зураг төсөл эдийн засгийн үндэслэлүүд гарч, зарим ажлууд эхлээд байгаа нь сайшаалтай бөгөөд үнэмшилтэй. Ард түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт л найдлага тавьж байгаа. Бензин шатахуун импортоор оруулж ирдэг компаниудад сөрөг үйлдэл болох магадлал бий. Гэвч улс орны болон ард түмний эрх ашиг юунаас ч илүү. Монгол орон товлосон хугацаандаа нефтийнхээ үйлдвэрийг ашиглалтад оруулж өөрийн гэсэн бензин, шатах тослох бүтээгдэхүүнтэй болчихвол томоос том амжилт. Мэдээж импортоор орж ирж байгаагаас үнэ нь хямд тусна. Бензиний үнэ бүх бараа үйлчилгээний суурь үнэ өсгөхөд шууд нөлөөлдөг учир юмны үнэ тоггворжиж, хүн ардын амьдралд эергээр нөлөөлнө. Нефтийн үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал дотооддоо бензинээр хангаад зогсохгүй экспортлох боломж ч бий болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар нефтийн үйлдвэрийг барьж ашиглаптад өгвөл Монгол түмэн бензин гэдэг зүйлийн гацаанаас гарч, магнай тэнийх байх. Зарим иргэн эх сурвалжид У.Хүрэлсүхийн “Хүрэл хөшөөг босгоно” гэж ярьдаг. Хүрэл хөшөөг босгохгүй юм гэхэд Монголын түүхнээ тод томоор бичигдэн үлдэх нь гарцаагүй.
4. ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭВЧИХ АРГАГҮЙ
Манай орон нэг сая 80 мянган хүүхэдтэй гэсэн статистиктай. Хүүхэд улс орны гэрэлт ирээдүй, эцэг, эхийн амьдралын үргэлжлэл. Хүүхдийн эрх, эрх чөлөө хүчирхийлэлтэй холбоотой асуудал 2018 он гарсаар ар араасаа хөвөрч нийгмийг цочроосон. Хүүхэдтэй холбоогүй байгууллага, өрх гэр, хүн гэж байдаггүй. Төр, засаг ч хүүхдийн сайн сайхны төлөө бололцоотой бүхнээ хийж хэрэгжүүлсээр байгаа ч анхаарах зүйл нэн олон. Тухайлбал, энэ онд 145 сургууль, 98 цэцэрлэг барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхдийн 60 хувьд өгч байсныг 80 хувьд олгохоор болсон.
Цагдаагийн байгууллагууд, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн байцаагч, баг, сургууль, цэцэрлэгт нийгмийн ажилтан ажиллаж байгаа ч тэдний хүчин мөхөсдөж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бусад хүүхдийн гэх тодотголтой цөөнгүй байгууллага байдаг ч тэдний хоорондын ажлын уялдаа холбоо сул, шил шилээ харж, зүг зүгт чиглэсэн ажилтай, нэг чигт зангидагдаж чаддагтүй. Монголын үндэсний олон нийтийн радио төлевиз, сонин, хэвлэлийн байгууллага орон даяар хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”, ‘Хайрла хамгаал” өргөн хүрээтэй аян явснаар олон түмний анхаарал энэ зүгт чиглэлээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд үе үе янз бүрийн сэдэвтэй ажил, аян зохиосноор энэ асуудлыг шийдвэрлэхгүй нь тодорхой., Хүчирхийллийн уг үндэс хаана байгааг тогтоох шаардлагатай. Үүнд: Залуус гэрлэлтээ цуцлаад байна.
Манайд жилд 16 мянга 400 орчим залуус гэрлэлтээ бүртгүүлдэг ч тэдний 4000 гаруй нь нэг их удалгүй гэрлэлтээ цуцалдаг байна. Энэ тоо юу хэлэв гэвэл залуус гэр бүл болоход үнэнч хайр дурлалаар бус гэнэтийн тохиолдол, эсвэл өнгө, мөнгө, боловсрол, мэргэжил, ажил орлого зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг болов уу. Гэр бүл салж сарних тохиолдолд мөн л хүүхэд өнчрөх, бусдад ад үзэгдэж, хойт эцэг, эхийн гар дамжиж элдэв дарамт хүчирхийлэлд өртөх, тэр бүү хэл амь насаа ч алдах үзэгдэл илт байгаа нь улс орны ирээдүй болсон бяцхан иргэдийн асуудал бүдгэрч нийгэм, олон түмний бухимдлыг бий болгож байна. Нийгэмд ядуу ба нэн ядуу, ажил, орлогогүй, зөвхөн хүүхдийн 20 мянган төгрөг, хүнсний талон гэгчээр амь, амьдралаа зогоодог өрх айл олон. Нийгэмд хамгийн их аймшиг дагуулсан ийм бусармаг үзэгдэл үйлдлийг таслан зогсооход Монгол төрийн хараа хурц, хяналт онц мэргэн байж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тов тодорхой болгохын зэрэгцээ нийгмийн анхан шатны нэгж болох өрх, гэрийн амьдралыг сайжруулахаар эхлэх нь зөв болно гэдгийг түмэн олон хүсэн хүлээж, засаг төрөө харж сууна
5.ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛЫН АРДТҮМЭНД АШИГТАЙ БОЛГОЁ
Гуравдугаар сарын сүүлчээр болсон “Баялгийн эзэн баялгаа мэдэх, шийдэх эрхтэй” сэдэвт дөрвөн намын /МАХН, МҮАН, ИЗНН, МНН/ бага хурал Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон учир цуцлах тухай мэдэгдэл, шаардлага тавиад байгаа. Мөн дөрөвдүгээр сарын эхээр Оюутолгойн 2009 оны болон Дубайн гэрээний тухай хүчтэй ярилаа. Эцсийн дүгнэлт Оюутолгойн гэрээтэй холбоотой удаан үргэлжилсэн улс төрийн булхай, луйвар зөвхөн С.Баяр. Ч.Сайханбилэг, н.Баярцогттой холбоотой биш байхаа. Цаана нь бүхэн бүтэн амьд организм ажиллаж байна гэдэг үг ор үндэсгүй биш. Иймд энэ бузар булай шившигтэй үйлдлийг системээр нь үндсийг нь таслан зогсоож, хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авах учиртай. Тэгж чадвал Монгол төр эрүүлжиж хууль, хяналтынхныг хардах, сэрдэх явдал багасч, ард түмэн тойрон хүрээлж төрд итгэх итгэл сэргэнэ. Монголын төр жинхэнэ ард түмний төр байж чадна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Монгол Ардын Намын 28 дугаар Их Хурлын төлөөлөгч, ахмад багш, сэтгүүлч Х.Санак
3 comments
Энэ засгийн газар үнэхээр ард түмний төлөө юу ч хийж чадахгүй нь харагдаж бна.Ерөнхий сайдыг мэдлэг боловсролтой эдийн засаг мэддэг өндөр соёлтой тиим хүнээр сонгож хийлгэмээр бнаа.Одоо энэ ерөнхий сайд хүрэлсүх маань арайл жулдаад бна мэдлэг боловсрол бусад юман дээрээ.Зүгээр нэг сайхан худлаа том баасан шударга дүр исгэсэн тийм л нэг жүжиг тоглосон олон хүмүүсийг дунд нь хагаралдуулж муудалцуулсан ухаан муутай юмуудаа
Монгол түмний маань дунд гол ч ,төв үзлээр төрөө шинжих хүн байгаад баярлаж байна.Яг үнэнийг голоор нь оноод сэтгэгдлээ бичсэнд баяраллаа. Хүрэлсүхээс ер нь хүсхэв дээ. Дээгүүр ярьвал рекет шинжээр илэрэх хөөргөн шоу,доогуур ярьвал худлаа дүр эсэгсэн шудраг гэх царай,дунд хавиар ярьвал мэддэггүйгээ,чадваргүйгээ нуух гэсэн мунхаг үйлдэл л харагдаад байдаг юм. Төрөөрөө олон дахин нурааж тогловол ард түмэнд дааж давашгүй бэрх гэж бодоод 2 жил тэсчихвэл тэртээ тэргүй унаж солигдоно гэж бодоод шүд зуугаад байна. Тэсвэрч гэсэн хэмжээтэй дээ хүрэхгүй нь ч юм болов уу гэж сэтгэл алдрах үе байгаад байна шүү .Ерөнхий сайд аа
Тендрүүдээ авилга багатайхан явуулаачээ, ерөнхий сайд аа. Зуны дийлэнх нь, жилийн тал нь өнгөрлөө. Нийт худалдан авалт талдаа ч ороогүй. Хэзээд нь амжих вэ? Эсвэл танай засаг зүгээр л шоу хийгээд байна уу? Тэр олон цэцэрлэг сургууль, засвар чинь бүгд реклам байсан гэж үү?