Хүүхдээ эсэн мэнд тээж, эсэн мэнд өсгөж байгаад санамсаргүй үйлдэл, санаанд оромгүй тохиолдлоор бэртээж гэмтээн, тэднийгээ алдах нь магадгүй хорвоо дээрх хамгийн харамсалтай зүйл байх. Хүүхдээ том болсон гэж анхаарлаасаа гадуур битгий орхиорой. Нийгэм, орчин цагийн нөхцөл байдал, хүний араншин санаанд оромгүйгээр өөрчлөгдөж байгаа энэ үед үр хүүхдээ гэдсэнд буй мэт нандигнан, халамжлах шаардлага айл бүрийн үүдийг тогшиж байна.
7-9 настай 10 хүүхэд тутмын ес нь эцэг эхийнхээ утасны дугаарыг мэддэггүй байна. Хэрвээ таны хүүхэд таны утасны дугаарыг мэдэхгүй, гудамжинд ганцаараа төөрвөл танд ямар санагдах вэ?
20 хүүхэд тутмын 19 нь настай хүнд шатаар дээш гарахад нь туслахад бэлэн гэжээ. Энэ нь тэднийг танихгүй хүнд хууртан, мэхлүүлэх өндөр эрсдэлтэй байгааг нь харуулжээ.
Мөнгөөр худалдаад авсан тавилга, орой идэх хоол цай, шүдэнз, газ, хутга сэрээ, ширээ сандал бүр тоглоом нь хүртэл буруугаар эргэж болгоомж алдвал таны хүүхдийг гэмтээхээр отож байдаг аж.
Тиймээс томчууд бидний мэддэг юм шиг хэрнээ анзаарч дадал болгоогүй 100 сэрэмжийг өөрөөсөө үргэлж асуух дүрэм болгон бичлээ.
- Бага насны хүүхэд өндөрөөс унах эрсдлийг тооцож тоглуулах газраа сонгох
- Бага насны хүүхэд хахах эрсдлийг тооцож тоглоомын жижиг хэсгийг шалгах
- Хатгуулах, эсгүүлэх эрсдлийг тооцож хайч хутга гэх мэт хурц ирмэгтэй зүйлсийг холдуулах
- Хугарах, хагарах боломжтой чанар муу эд зүйл, тоглоомыг засах, устгах
- Цэвэрлэгээний бодисын тагийг чанга таглаж цоожтой шургуулга эсвэл хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
- Хүүхдийг нуруугаар нь буюу дээшээ харуулж унтуулаарай. Мөн хоёр хажуугаар нь ээлжлэн хэвтүүлж болох юм. Учир нь 1992 онд Баруун Европд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулснаас болж, бага насны хүүхдийн амьсгал боогдож, эндэж байжээ. Иймд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулахыг хориглож, хажуу болон нуруугаар нь унтуулж эхэлснээр бага насны хүүхдийн эндэгдэл 3 дахин багассан байна.
- Хүүхэд шигдэж орохуйц зөөлөн буйдан, хүнд хөнжил зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийг унтаж байхад амьсгалыг нь боогдуулах эрсдэлтай тул хатуу матрасс болон нимгэн “ширмэл” хөнжлийг нөмрүүлж хэвшээрэй.
- Хүүхдийн орны хашлаган хаалтны сараалж нь, Кока Кола ундаа багтах хэмжээний жижигхэн зайтай байх нь чухал. Хэт том сараалж нь хүүхдийн гар хөл орж гацаах магадлал өндөртэй байдаг.
- Хүүхдийг унтаж байхад, орон дээр нь аль болох тоглоом, хувцас, живх, бас бус зүйлсийг тавих хэрэггүй юм.
- Онгоцоор зорчиход нялх хүүхдийн хэнгэрэг цоордог тул онгоц хөөрөх, буух үед хөхүүлэх хэрэгтэй
- Эм бэлдмэлээ хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
- Хүүхэддээ эм өгөхдөө хугацаа болон нэрийг нь заавал нягтлаарай
- Шил шаазан эдлэлийг хүүхдийн гар хүрэх газарт бүү тавь.
- Сахлын хутгаа дээш нь тавих
- Уксус, цуу зэргийг уух зүйл биш гэдгийг ойлгуулж өндөр, далд газарт хадгалах
- Цахилгаан хэрэгслүүдийг /үсний болон хувцасны индүү, халуун тогоо, ус буцалгагч/ хүүхэд хүрэхгүй газарт байлгаж ашиглах
- Цонхоо том онгойлгохгүй байх
- Цонхны доор буйдан, сандал тавихгүй байх
- Таны байр доод давхарт байдаг ч гэсэн, заавал хамгаалалтын торыг цонхондоо хийж өгөөрэй. Цонхны тор хаалт нь аваар ослын үед авагддаг байхаар шийдэхгүй бол маш эрсдэлтэй. Түймэр гарсан сургуулийн хүүхдүүд цонхыг торлосон төмрийг авч чадахгүй байсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.
- Хүнд жинтэй зүйлсийг дээрээс унахаар тавихгүй байх
- Арзетканы нүхийг таглаж хэвших
- Цахилгааны монтажны утсыг далд, аюулгүй болгох
- Цэнэглэж буй гар утсаар оролдуулахгүй байх
- Гэр хороололд жорлонгийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Халуун зууханд хүүхэд хүрэхээс сэргийлж хаалт хийх, галлагаатай байгаа үед хүүхдээ галаас хол байлгах
- Гудамжаар явахад нохойноос холуур явахыг хүүхэддээ сануулах
- Мууртай тоглож болох ч түүний шүд, хумс чамд аюул учруулж болно гэдгийг хэлж өгөх
- Халтиргаатай газраар явахгүй байхыг анхааруулах
- Халуун цай, сүү зэргийг газарт огт тавихгүй байх ёстой бөгөөд дээшээ тавихдаа цаад хананд тулган тавьж хүүхдийн гараас холтгох
- Бага насны хүүхэдтэй бол ширээний бүтээлэг хэрэглэхээс зайлсхийх
- Хэрвээ таны хүүхэд хөлд оруулагчаар явдаг бол шат, халаалтын хэрэгсэл, цахилгааны утас зэргээс аль болох хол байлгах хэрэгтэй.
- Тавиур шүүгээг ханатай бэхлэх. Бэхлээгүй шүүгээнээс болж дэлхий дээр жил бүр хэдэн арван хүүхэд энддэг гэсэн харамсатай явдал байсаар байна.
- Хүүхэд 10см гүнтэй усанд ч живэх магадлалтай. Хүүхэд 2 ХҮРЭХГҮЙ МИНУТАД живэх эрсдэлтэй тул усанд, усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй бүү үлдээ, тоглуул
- Угаалгын өрөөний хаалгыг ямагт хааж байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүй усанд оруулж болохгүй.
- Бассейн, усан оргилуур зэргээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй. Хэрэв хүүхдээ бассейнд оруулах бол, заавал цуг орох, хараа хяналтаа салгаж болохгүй юм.
- Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сэлж чадна хэмээн бодож, хараа хяналтгүй ус руу оруулдаг. Гэвч харамсалтай нь, нийт живсэн хүүхдүүдийн 47 хувь нь, 10-17 насных байсан аж.
- Маш олон эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй усанд оруулах, гар утсаа оролдох, ном унших зэргээр хүүхдээ алддаг байна.
- Газны таглааг сайтар таглаж байх
- Шүдэнзээр хүүхдээ тоглуулахгүй байх
- Утааны дохиолол болон галын хор зэргийг гэртээ суурьлуулаарай. Энэ нь таныг болон танай гэр бүлийг учирч болзошгүй эрсдлээс хамгаалах болно.
- 5-аас доош насны хүүхдэд, самрын тос, хатуу чихэр, усан үзэм зэрэг жижиг болон ястай жимс, бүтээгдэхүүнийг өгөхийг хориглоно.
- Мөн хүүхэд ямар нэгэн байдлаар хахах, амьсгал нь боогдох үед авч болох арга хэмжээ, анхны тусламжийн зүйлсийг бэлтгэх хэрэгтэй. Энэ нь учирч болзошгүй аюулаас хамгаалах болно.
- Хэрэв таны хүүхэд ямар нэгэн аюултай зүйлийг залгисан байж болзошгүй хэмээн үзэж байвал, даруй эмчид хандах хэрэгтэй. Өөрөө дур мэдэн арга хэмжээ авах нь байдлыг бүр ч дордуулж мэдэх юм.
- Хоол идэхэд нь залгаатай том мах, бүхэл зүйл залгихаас сэргийлэх. Бөөрөнхий усан үзмэнд хүүхэд хахах эрсдэл өндөр байдаг байна.
- Замын хөдөлгөөнд ногоон гэрлээр гарахыг зааж өгөх
- Ногоон гэрлээр гарсан ч хоёр талдаа заавал харж байж гарахыг сургах
- Машины сүүдэрт тоглох, унтахыг хориглох ба огт тоглуулахгүй хараа хяналтандаа байлгах
- Тээврийн хэрэгслээс буугаад араар нь тойрч гарах ёстойг хэлж өгөх
- Тээврийн хэрэгслээр хүүхдийг зориулалтын суудалд суулгах
- Өсвөр насны хүүхдүүдэд ч аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшүүлэх
- Байран дундах замаар жолооч нар хурдаа 5кмц- с хэтрүүлэхгүй байх
- Хүүхэд тээвэрлэхдээ child lock ашиглаж хэвших
- Хүүхэддээ гар, толгой зэргээ цонхоор гаргаж явахыг бүү зөвшөөр
- Дуут дохио хүүхдийг цочоох, сонсоголд нь муугаар нөлөөлөх аюултай тул дуртай үедээ хэрэглэхгүй байх
- Цахилгаан шатаар зорчих зааврыг хэлж өгөх. Хамтдаа давтан хийх.
- Урсдаг шатаар бага насны хүүхдээ авч явахгүй байх
- Явган шатаар бага насны хүүхдийг ганцааранг явуулахгүй байх
- Шатны хаалтны завсраар унахаас сэргийлэх. Шаардлагатай бол олсоор бэхлэн хаалтыг найдвартай болгох хэрэгтэй.
- Бага насны хүүхдийн анхаарлыг татах тоглоом, бусад зүйлсийг өндөр тавилга дээр бүү байрлуул.
- Олон нийтийн газарт явахдаа хүүхдээ өөртөөгэй уях
- Хүүхэддээ өөрийн утсаа цээжлүүлэх
- Танихгүй хүнд гэрийн хаалга онгойлгохгүй байхыг заах
- Гэр бүлийн гишүүдийн нууц үгтэй болох
- Анхан шатны тусламжийн хэрэгслийг гэртээ ямагт байлгах
- Цаг, толоомын батерейг хүүхэд салгаж чадахааргүй болгож бэхлэх. Тийм тоглоомноос зайлсхийх.
- Хурц үнэр, өнгөтэй тоглоом худалдан авч өгөхгүй байх
- Хаалганд гараа хавчихаас сэргийлж зөөлөвч хийх
- Хаалганы цоожийг хэрхэн ашиглахыг зааж өгч, томчуудыг эзгүй хаалганы гадна түлхүүргүй үлдэх эрсдлээс аврах хэрэгтэй.
- Хүүхдийн орны толгойд зураг, сувинер, тавилга өлгөхгүй байх. Мөн овор бага хөнгөхөн материалаар хийгдсэн гэрлийн бүрхүүл сонгох хэрэгтэй.
- Унадаг дугуй, мотоциклийн төрлийн тоглоом хэрэгслийг насных нь онцлогт тохируулан сонгож өгөх.
- Хүүхдэд дугуй, скүүтер, скейт зэргийг унуулахдаа зайлшгүй хамгаалах хэрэгслийг зүүлгэх хэрэгтэй.
- Мөн хүүхдийн өмссөн хувцас тод, битүү байх ёстой бөгөөд замын хөдөлгөөнөөс хол тоглуулж байгаарай.
- Мөн дугуй болон скүүтерийн тоормос, гэрэл зэргийг хэвийн ажиллаж байгааг тогтмол шалгаж хэвшээрэй.
- Бусдаас болон өөрөөс гарч буй цусыг амаараа сорохгүй байхыг ойлгуула
- Газар хөдлөлтийн үед ширээн доогуур орохыг хамгийн наанадаж хэлж өгөх.
- Бага насны охиддоо биеийнх нь нууц хэсгийг хэн нэгэн харах түүнд хүрэхийг зөвшөөрөхгүй байх ёстойг хэлж өгөх. Охиддоо тэдний аюулгүйн сүлжээ бол ээж, эмээ, нагац эгч, ангийн багш, эмч байдаг гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Тэд бүхнийг ойлгож шийдвэрлэх болно гэдгийг ойлуулаарай.
- Олон нийтийн сүлжээ фэйсбүүк зэргээр хүнтэй танилцаж, цаашлаад уулзах нь маш өндөр эрсдэлтэй гэдгийг жишээ татан ойлгуулан тайлбарлах
- Мансууруулах төрлийн зүйл хэрэглэж буй найз нөхдөө ээж аавдаа болон багшдаа хэлэх нь муу зүйл биш, томчууд тэдэнд туслах болно гэдгийг ойлгуулах
- Бусдыг даган дуурайж мансуурах зуршилд автахгүй байх
- Бусад хүмүүсийн үгэнд автаж согтууруулах ундаа уух ёсгүй гэдгийг хэлж хүчээр уулгах гэсэн тохиолдол гарвал ээж аав, ах эгчдээ хэлдэг байхыг ойлгуулах
- Бусдыг даган дуурайж тамхи татаж сурахын хор хөнөөлийг тайлбарлаж өгөх.
- Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлыг үргэлж ажиглах, тэдэнтэй үргэлж ярилцах хэрэгтэй. Энэ нь тэднийг буруу зуршил болон аюултай бодлоос хол байлгаж чадна.
- Содон, гаж зуршил, үйлдлүүдийг даган дуурайх нь амь насанд ч эрсдэл учруулж болзошгүйг анхааруулах.
- Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд бэлгийн амьдралын талаар илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй. Энэ нь охидыг хүсээгүй хэт эрт жирэмслэх эрсдэлээс аварна.
- Хэзээд ч хаа ч явсан хүүхэдтэйгээ шууд харилцаж чадахаар бай. (утас, цэнэгийг нь шалга)
- Хэчнээн ядарсан ч хүүхдийнхээ гомдлыг, муухай зүүдийг нь ч хүртэл анхааралтай сонсож бай. Учир шалтгаан байгаа юм биш биз.
- Эвгүй муухай хэрэг төвөг гарсан тухай мэдээ ирвэл хүүхэдтэйгээ тэр тухай ярилцаж, юу бодож явдгийг нь сонс.
- Элдэв танихгүй хүн хүүхдийг чинь анхаарсан байх вий, ажиж мэдэж бай.
- Том хүнийг хүндэлдэг боловч эвгүй хүнийг таньдаг, эсэргүүцдэг болгож сурга. Хүүхдэд өөрт нь мэдрэмж байх ёстой.
- Сургууль руугаа явах хамгийн аюулгүй замыг сонгож байх хэрэгтэй хэлэхээ битгий мартаарай.
- Танихгүй хэн араас дагах үед хаашаа хэрхэн явж, зугтаахыг зөөж өгөөрэй.
- Гудамжинд явж буй хүмүүсээс хэн нь чамд хамгийн сэжигтэй санагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлж байна вэ?гэдгийг мэдэрч сэрэмжтэй явахыг анхааруулж байгаарай.
- Унаа машинд ганцааранг нь суулган явуулж хэрхэвч болохгүй.
- Морь малтай харьцахдаа болгоомжтой байхыг сануулах
- Могойнд хатгуулахаас сэргийлж уул хадаар явахдаа түрийтэй гутал өмсөх
- Уулнаас жимс түүхдээ таньж мэдэхгүй жимсээ идэхгүй байхыг анхааруулах
- Усны гүнийг мэдээгүй байж усанд яаран орохгүй байхыг хэлж өгөх
- Дуу цахилгаантай бороо, хүчтэй шуургатай үед гэрээс гарахгүй байх
- Ямар нэг зүйлээс харшилтай хүүхдийг тухайн харшлыг нь арилсан эсэхийг мэдэх гэж түүнийг нь уулгаж идүүлж туршихгүй байх. /Айрагнаас харшилтай хүүхдийг ээж аав нь, харшил нь одоо арилсан байх гэж хэлэн айраг уулгаад аюултай байдалд хүрсэн тохиолдол бий/
- Багтраа, харшлын хүндрэлийн үед хэрэглэх эм бэлдмэлтэй байх
- Таксигаар зорчиход албан дуулдалын таксигаар үйлчлүүлэх нь эрдсэлгүй гэдгийг ойлгуулж дуудлагын таксины утсыг цээжлүүлээрэй
Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш. Гэнэтийн аюул осол нь сэрэмж, сургамжаар хязгаарлагдах боломжтой. Та дээрх 101 дүрэм, зөвлөмжийг бүгдийг мэддэг байж болох ч хэрэгжүүлэхээ мартаагүй биз? Өдөр бүр өөрөөсөө асууж хүүхдээ анхаарч байна уу?
Таны хүүхдэд ойр хэн бүхэнд дээрх зөвлөмжүүдийг уншуулан сэрэмжтэй байхад нь сэдэл өгөөрэй.