Сүүлийн үед зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгөшилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу ! Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна.