Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Самар идэх нь эрчүүдийн үр тогтоох чадварт чухал үүрэгтэйг баталжээ – updown.mn

Самар идэх нь эрчүүдийн үр тогтоох чадварт чухал үүрэгтэйг баталжээ

Самар идэх нь залуу эрсийн бэлгийн эсийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулахаас гадна ерөнхий биеийн эрүүл мэндэд сайн болохыг шинжлэх ухааны туршилт харуулжээ. Энэхүү үр дүнг Барселонд болж байгаа Европын Нөхөн Үржихүй, Эмбриологийн Нийгэмлэгийн хурал дээр Испаний судлаачид танилцуулсан байна.

Гэхдээ туршилтад оролцогчид нас залуу, бэлгийн чадавх хэвийн хүмүүс байсан тул үргүйдэх эмгэгтэй эрчүүдэд самар хэрхэн нөлөөлөхийг цаашид судлах шаардлагатай байгаа гэнэ. Туршилтад 18-35 насны 119 эрэгтэйг оролцуулж, хоёр бүлэгт хуваажээ.

Нэг бүлэг нь өдөр бүр хоолныхоо хажуугаар 60 грамм бүйлс (алмонд), хушга, модны самар идэж байсан бол нөгөө бүлэгт нь огт самар өгөөгүй байна. 14 долоо хоногийн дараа шинжлэхэд самар идэгч бүлгийнхний эр бэлгийн эсийн тоо, чанар, хэлбэр, хөдөлгөөн эрс сайжирсан байжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь бүгд эрчүүдийн үр тогтоох чадварт чухал үүрэгтэй. Мөн тэдний бэлгийн эсийн ДНХ хуваагдал буюу үргүйдэлд чухал нөлөөтэй үзүүлэлт огцом буурсан нь харагдав.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн