АНУ-ын Харилцаа холбооны газраас явуулсан судалгаагаар хүмүүсийн 81 хувь нь утсаа үргэлж гартаа барьж явдаг бол таван залуу тутмын нэг нь таван минут тутам утсаа шалгадаг буюу байнгын хамааралтай байгаа юм. Ухаалаг утасны хэт их хэрэглээнээс үүдэн бидний тархин дахь мэдрэлийн системд өөрчлөлт орж, тархины үйл ажиллагаанд хор учруулж байдаг болохыг “IDisorder” номын зохиолч, судлаач Ларри Росен тодорхойлжээ.

Гар утсаа оролдох бүрт бидний тархины эсэд өдөөлт өгч дахин дахин ачаалдаг ба энэ нь удаан үргэлжилбэл тархинд гэмтэл учруулах эрсдэлтэй. Түүнчлэн дан ганц тархи гэлтгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна.

Ухаалаг утас ой санамж, сэтгэн бодох чадварыг бууруулна

Хооллохоор зэхэж буй ресторандаа хүрэхийн тулд утсан дээрээсээ газрын зураг харж, хоолны тооцоогоо тооны машинаар бодох зэрэг амьдралын энгийн зүйлсийг ч утсаараа хийхийг “Google Effect” гэж нэрлэх болсон бөгөөд Колумбын Их сургуулийн судлаач Бести Сарров “Ямар нэг жижиг асуултын хариултыг ч өөрөө бодож олох чадваргүй, өөрийн сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх сонирхолгүй болсон байдаг. Ингэснээр богино хугацааны ой санамж ч дагаад муудаж, мартамхай болдог аж.

Стресс түгшүүр нэмэгдэнэ

Таван минут тутам ямар нэг байдлаар гар утсаа шалгадаг бол энэ нь сандрал, стрессийн санаа зовних хэлбэрт орсны шинж гэнэ. Мөн утсаа оролдохгүй 10 минут болоход л энэ мэдрэмж төрж эхэлдэг учир дахин дахин утсаа шалгаж, тархиа ч мөн ойр ойрхон хэрэгцээгүй зүйлд ачаалснаар стресст өртөх боломжоо нэмэгдүүлдэг хэмээн Судлаач Дрос Росен өгүүлжээ.

Хий харах, сонсох, хүртэх магадлал өсдөг

Хэрвээ гар утсаа хэт их хэрэглэдэг бол чих дүнгэнэх, халаасанд тань утас чичирхийлж буй мэт мэдрэмж төрөх бол айх хэрэггүй. Гар утасны хэт их хэрэглээгээ л багасах хэрэгтэй.

Миссурийн их сургуулийн судлаач Рассел Клейтон “Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 90 хувь нь гар утсаа өөрийн биеийн нэг хэсэг гэсэн мэдрэхүйтэй болдог бөгөөд гарт баригдаж, нүдэнд харагдахгүй тохиолдолд цаанаасаа сэтгэл зовнил буюу Anxiety үүсэж эхэлдэг гэв.

Эх сурвалж: netdoctor.co.uk

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн