ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

 Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 03. Мягмар гараг.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 20. Ангараг гараг.

Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бич өдөр.

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн