Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс малтай айл өрхийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил амжилттай дууслаа. Улсын Онцгой комисс, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хотоос малыг гаргах ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд 189 өрхийн 3130 толгой малыг иргэдтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 06 дугаар сарын 30-ны өдрөөр бүрэн нүүлгэн шилжүүлж дууслаа.
Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлсэн малын хашаа, саравчийг буулгах, өтөг бууцыг цэвэрлэх, зөөвөрлөх, ариутгал халдваргүйтгэлийн ажил төлөвлөсний дагуу хийгдэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хийгдэж буй ажлын явц, тайлан мэдээг холбогдох байгууллагууд болон иргэддээ тухай бүр нь мэдээлж ажиллалаа.