2018-07-02 15:581min00

Автобус 200 метрийн гүнд унаж, 45 хүн амиа алджээ

mungu

Энэтхэгийн Уттаракханд мужид автобус хавцал руу унасны улмаас 45 хүн нас бараад байгаа талаар “India TV” мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, осол ням гаригийн өглөө гарсан байна. Автобус 200 метрийн гүн рүү унаж, хоёр хэсэгт хуваагджээ. Ослын газарт аврагчид болон гамшгаас хамгаалах баг бүрэлдэхүүн очсон байна. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэснээс найм нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй буй юм байна.