Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулж байна.
Улаанбаатар хот:Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсч 27-29 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 18-23 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.