Өнөөдрөөс эхлэн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр биш зөвхөн картаар л зорчуулна.
Тодруулбал автобусанд байгаа бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулахаар болсон талаар Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс мэдэгдсэн байгаа юм. Уг нь хоёр жилийн өмнө кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр хэчнээн хүн нийтийн тээврээр зорчиж буйг бодитой хянах боломж бүрдсэн ч зарим зорчигч картнаас татгалзаж, бэлэн мөнгөний хайрцагтай “нөхөрлөсөн”.
Үүний уршгаар мөнгөний хайрцаг талыг нь урсан 500, 1000-тын дэвсгэртээр дүүрч, автобус компаниуд багагүй алдагдал хүлээж эхэлсэн тул бэлэн мөнгөний хайрцгаас татгалзаж, картаар зорчуулдаг болгоё гэсэн шийдэлд хүрсэн юм.
Тиймээс иргэн та зөвхөн цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх эрхтэй болно гэдгийг битгий мартаарай.
1 comment
huduunuus irsen humuus yaah bolj bnaaa