Нийгэм

Хүр эрвээхэйн тархалт ихсэж, айлууд зусландаа гарч чадахгүйд хүрсэн гэв

ОХУ-ын Сибирээс нүүдэллэн орж ирсэн хүр эрвээхэйг устгах ажилд 4.8 тэрбум төгрөг тусгасан байна. Сүүлийн жилүүдэд уг шавьжны тархалт ихэссэн нь айлууд хүүхдээ зусланд гаргаж чадахгүйд хүрсэн гэдгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлов.

Салбар яамны зүгээс 2018 оны байдлаар хоёр сая га ойн талбайд хүр эрвээхэйн тархалтын судалгаа хийж, 218 мянган га талбайд устгал хийхээр тодорхойлсон байна. Энэ хүрээнд онгоцоор хор цацах, механик аргаар, гэрлийн урхиар хүр эрвээхэйтэй тэмцэж  эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Шарга морьт, Гоодойн аманд 2500 га талбайд онгоцоор хор цацаж устгал хийж байна. Богдхан уулын дархан цаазат газарт 2000 га талбайд устгал хийжээ.

Сүүлийн жилүүдийн  хэт хуурайшилттай холбоотойгоор тоо толгой нь өсч, давтамж нь ойртох магадлал өндөр байгаа. Нэг дор олуулаа цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир онцын шаардлагагүй тохиолдолд орой гэрэл асааж, эрвээхий цуглуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. энэ их мөнгөө яг зориулалтын ажилд нь тусгаарай дундаас нь мөнгө завшиж,авсан хороо шингэлж үр бүтээлгүй болгов энэ их мөнгөний ажилд хянлатыг АТГ маш сайн тавих хэрэгтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close