Д.Санаа
Цагаан сар өнгөрөөд удаагүй байна. Энэ баяраар байгууллага бүр л дотооддоо золголт зохион байгуулдаг. Гэхдээ байгууллагын төсвөөс зардлыг гаргадаг эсэхийг мэдэхгүй юм. Тэр тусмаа төрийн байгууллага ийм арга хэмжээг төсвөөсөө санхүүжүүлнэ гэдэг ийм хямралтай үед байж боломгүй асуудал. Тэгвэл Хөгжлийн банкныхан алтан унлжлагат тахиа жилийн золголтыг сүртэйхэн хийсэн бололтой юм. Учир нь золголтын арга хэмжээнд зориулж 1 824 000 төгрөг гаргасан байна. Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр А/31 тоот тушаалаараа энэхүү шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж:http://aguulga.mn
1 comment
RWV0IY http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com