Дахин нэг хүүхэд гэрээсээ тоглохоор гараад эргэж  ирсэнгүй. Туул голын усанд тоглож байсан 10 настай охин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүр орчимд  найзуудын хамтаар усанд живсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад 15:33 цагт ирсэн байна.

Талийгаач охин Э-гийн цогцсыгөнөөдөр /2018.06.27/ Яармагийн гүүрний орчмоос гарган авчээ. Сүүлийн өдрүүдэд голын устай холбоотой ослууд цөөнгүй гарч байгаа тул албаны байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Тухайбал,

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

By updown

One thought on “Сэрэмжлүүлэг: 10 настай охин амиа алдлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн