БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт  гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр залуус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Амиа алдсан залуус гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Тэд гол руу сэлэхээр ороод алга болсон даруй аврах баг очсон ч аварч чадаагүй байна. Учир нь гурван цаг гаруй эрэн хайсны эцэст цогцосыг олжээ. Амиа алдсан монгол залуусын цогцсонд шинжилгээ хийхэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106 хувьтай гарчээ.

By updown

One thought on “БНСУ-д гэрээтээр ажиллаж байсан монгол залуус амиа алджээ”
  1. Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран сайхан залуус.
    Яах гэж согтууруулах ундаа уув даа хүүхдүүд минь

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн