Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. Орчин үед хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг. Эрүүл хүн өдөрт 3 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг байна. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг “хоргол” гаргана л гэсэн үг. Ингэхэд бид хоол идэх үед бидний биед юу болдог талаар сонирхуулахад, нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5 метр орчим, үүнээс нарийн гэдэс 7 метр, бүдүүн гэдэс 1,5 метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг. Мөн Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг.
Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын хоёр давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.
Бид Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.