Хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ

Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхээлтэй болох, амь насаа алдах нь ихэссэн. Таван жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алджээ. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л Говьсүмбэр аймгийн Баянтал суманд “Дүнжингарав-2018” уралдааныг хууль бусаар зохион байгуулснаас болж 16 хүүхэд мориноос унаж гэмтсэн. Тэгвэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд зээ хүүгийнхээ даахийг үргээх найр хийхдээ, даага уралдуулсан байдаг.

Энэ үеэр хоёр настай нялх үрээ олигтой ч цагааширч, хөлийнх нь ээдрээ гүйцэд гараагүй эмнэг шахуу хээр даагандаа мордуулж, эмээл дээр нь уяагаар хүлж уралдуулсан нэгэн эцгийн хэрэг дуулиан тарьж олны дургүйцлыг хүргэсэн билээ. Дааганы уралдаанд хээр даагаа сойсон Г.Хангалхулан хоёр настай хүүгээ машиндаа суулгаад уралдаан болох газарт очсон байна. Гэвч даага уралдах өдөр сургуулийн хүүхдүүд улсын шалгалт өгч таарсан тул унаач хүүхэд нь ирж чадаагүй байна. Зарим уяаж даагаа уралдуулж чадаагүй буцсан аж.

Харин Г.Хангалхулан хүүхдээ унуулахаар шийдэн эмээлийг нь янзалж, дөрөө сурыг нь богиносгож хүүгээ эмээлтэй нь хөдөлгөөнгүй болтол нь хүлсэн байсныг наадамчид хэлжээ. Энэ тухай “Өдрийн сонин”-д мэдээлснээр хоёр нас гурван сартай Х.Од-Эрдэнэ хүү уралдааны замд “Ээ дээ ээ дээ” хэмээн ээжийгээ дуудан уйлж байсан гэнэ. Хүүгийн уйлах дуу хүүхдүүдийн гүүглэх хашхираан дундаас илүү чанга сонстож байжээ. Таван километр замд хүүгийн унаж явсан даага гурван ч удаа үлийний нүхэнд бүдэрчээ. Дааганы уралдаан үзсэн хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ. Ийм жаахнаасаа даага унаад эхэлж байгаа юмуу. Тэр нүүрийг нь хараад байгаарай, халтайгаад битүү шороо болчихсон байна” гэж өхөөрджээ.

Харин бяцхан хүүгийн эх Н.Отгонцэцэг энэ талаар “Наадам болсон өглөө хүүгээ дагуулаад явсан. Би хонио хараад үлдсэн юм. Тухайн үед хүүхдээрээ даага унуулах талаа юу ч хэлээгүй. Миний санаанд ч тийм зүйл огт бодогдоогүй. Тэгээд удалгүй  ирсэн, бай авсан гээд л ирсэн. Тэгэхдээ даага унах хүүхэд олдохгүй хүүхдээрээ унуулчихлаа гэсэн. Эхэндээ тоглож байгаа юм байх гээд итгээгүй. Хүүхдийн маань бие зүгээр байсан. Яагаад нялх үрээ дааган дээр мордуулаад явуулсан гэдгийг одоо бодоод ч ойлгохгүй байгаа. Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ” гээд хүүгээ эсэн мэнд хүргээд ирсэнд баярлаж байна хэмээжээ. Энэ явдалын дараа хүүгийн эцэг г.Хангалхулан ээжид нь хүүгээ бага байхад нь адуунд ойртуулахгүй гэх ам өчиг өгчээ.

13 thoughts on “Хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ

  1. T 2018-06-26 13:00 at 13:00

    Mallnaasaa dor setgehuitei bna da

    Хариулах
  2. zochin 2018-06-26 13:09 at 13:09

    evii nyalh ur hichneen ih aisan bol do huu maani nudend haragdaad yasan hatuu setgel ve huuhed baitugai mori sn unaj chaddaggui tom hun ch mori unah hetsuu shde

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-26 13:14 at 13:14

    Бурхан харж дээ, нялх амьтаныг.

    Хариулах
  4. S 2018-06-26 13:29 at 13:29

    Хуухдийг малаасаа доогуур унэлдэг гэдэг нь л харагдаж байна бузрын улс хурдан мохоосэй

    Хариулах
  5. уншигч зочин 2018-06-26 13:35 at 13:35

    Хүүхдийн амиар хэдэн баячуулын зугааг гаргадаг бусармаг явдлыг зогсоох хэрэгтэй бна.Улсын баяр наадмаар шалгуурт тэнцүүлж уралдуулахаас бусад жижиг баяр наадмын уралдааныг хаах хэрэгтэй

    Хариулах
  6. иргэн 2018-06-26 13:40 at 13:40

    ишш тэр Аав гээд байгаа Нөхөр Бай шагнал хэдэн Халтар төгрөгний төлөө Бяцхан үрээ Золиосолсон юм биз дээ Тэр Аав яавч Эрүүл бишээ Ээдээ энэ Хөдөөнийхөн үү 2 Нялх амьтан уралдааны замд гаргачихаад Бай шагнал бодоод л сууж байсан байх даа харин ямар Азаар гайгүй давхиж ирээв дээ Бурхан 2 нялх амьтаныг ивээж дээ

    Хариулах
  7. malnuud 2018-06-26 14:25 at 14:25

    ergvv pizda nar

    Хариулах
  8. irgen 2018-06-26 14:39 at 14:39

    өөрийг нь галзуу бух дээр хөлийг нь холбож уяад тавихымсан пиздаг.

    Хариулах
  9. Зочин 2018-06-26 14:59 at 14:59

    Цус ойртсон согтуу мал байна даа. Тэнэг үйлдлээ баатар юм шиг ярьж байгаа биз.
    Оюуны хомсдолтой согтуу л биз.

    Хариулах
  10. зочин 2018-06-26 15:11 at 15:11

    Энэ эрчүүд чинь яачихсан арилчихсан дотортой улс вэ. Морь унуулсан аавыг нь 10-н зэрлэг Арслангаар хөөлгөөд амьд эргэж ирвэл азтай юм аа гэж хэлэх юм сан даа.

    Хариулах
  11. 1 2018-06-26 15:16 at 15:16

    мал дагавал мал болно гэж энэ дээ

    Хариулах
  12. zochin 2018-06-26 16:32 at 16:32

    uhej bsan ork, erguu mal, jinhene tsus oirtson mangar teneg novsh, uur chamaig yamar muu ugeer bulah uu

    Хариулах
  13. МММ 2018-06-26 19:51 at 19:51

    УЯАЧЫН ХОНОЦЫН ХҮҮХЭД ГЭЭД АЛБААР ҮЛИЙНИЙ НҮХЭНД БҮДРҮҮЛЖ АЛАХГЭСЭН БАЙХ ШҮҮ. САЙН ШАЛГААРАЙ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн