2018-06-26 10:001min018

Бусдын гарт амиа алдсан 13 настай охины аав тусламж гуйлаа

ohin
Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа оруулж, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн “Очир” зочид буудалд Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ аваагүй байна гэж талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа тухайн үед мэдээлж байсан.
Тэрбээр өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй уг хэргийг үнэн зөвийг тогтоохын төлөө эцэг эх, хэвлэл мэдээллийнхнээс талийгаач охины аав “Энэхүү шүүх хуралд хэвлэл мэдээлэлийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна. Холбоо барих утас – 80828302,95876475” хэмээжээ.

Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Тэдэнд холбогдох хэргий шүүх хурал энэ сарын 29-нд  Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд 09.00 цагт болохоор товлогджээ.