Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн өглөө “69”-ийн жолооч нар хил хааж, эмх замбараагүй байдал үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Тиймээс манай сурвалжлагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зориод ирлээ.
Замын-Үүд болон урд хөршийн Эрээн хотын хооронд иргэдийн хөл залгуулдаг хамгийн өргөн хэрэглэгддэг унаа бол “УАЗ-469” машин. Хилээр нээлттэй худалдаа хийж эхэлсэн цаг үеэс л “УАЗ-469″-өөр амьжиргаагаа залгуулдаг хүмүүс бий болсон.
Тэр ч утгаараа хилийн аль ч боомтод “УАЗ-469” хөлхөж байгаа. Замын-Үүд суманд өдгөө 12,000-15,000 жолооч хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг. Тэдний 40 орчим хувь нь яг Замын-Үүд сумын харьяалалтай, харин бусад нь нийслэл болон өөр аймаг, сумаас ирж, ажиллаж, амьдардаг талаар жолооч нар хэлж байна.
Биднийг очиход хүмүүсийн нэрлэж заншсан “3-ын хаалт”-наас 600-700 метр орчим үргэлжлүүлэн тавьсан нэг эгнээ машин байсан бөгөөд тэд эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ хил нэвтрэхээр дугаарлаж буй нь хэмээн тайлбарлаж байлаа. Нэгэнт машинаараа амьжиргаагаа залгуулж буй жолооч нарын хувьд төр, засгаас ямар нэгэн байдлаар гуйлга гуйлгүйгээр амьдралаа залгуулж байхад биднийг огт тоохгүй, бүр цаашлаад урд хөршийн дэмжлэгтэйгээр өөрсдийнх нь “ажлын байр”-ыг булаах оролдлого хийж байна гэж үзэж буйгаа бидэнд ярьж байлаа.
Учир нь Хятадын тал хилээр тээвэр хийж буй машинуудад байнга элдэв шаардлага тавьдаг, түүнийг нь биелүүлэх тусам, улам бүр шаардлагаа нарийн болгож, үндсэндээ үйлчилгээнд явах боломжгүй болох хүртэл хяналтаар дарах гэж байна гэж үзэж байгаа ажээ. Мөн зарим жолооч “Манай талаас эрх мэдэлтнүүд “Манайх 469-өө дийлэхгүй нь.
Танайхаас арга хэмжээ авч, “69”-ийг болиулж, өөрсдийн машиныг явуулна уу” гэсэн хүсэлт гаргасан, “69”-ийн оронд 200 микробус шахах гэж байгаа, эндээс сонгогдсон УИХ-ын гишүүний хийж байгаа ажил гэх мэтээр тайлбарлаж байсан. Жолооч нарын хувьд ямар нэгэн байдлаар өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийн тулд өөрсдийн хийж чадах арга хэмжээгээ авсан нь өдгөө зарим нь хуулийн байгууллагад шалгагдах, мөн зарим нь эмнэлгийн тусламж авахад хүргэсэн байна.
Жолооч нар эрхээ хамгаалахын тулд хүмүүсийн ярьдгаар “3-ын хаалт’’-ны орчимд машинуудаа эгнүүлэн тавьж, хил рүү орох, гарах автомашины хөдөлгөөнийг хаасан. Үүнээс үүдэн тухайн өдрүүд буюу энэ сарын 19-20-нд Эрээн хот болон Замын-Үүдээр хил нэвтрэх гэж байсан иргэдийн ачаалал, бухимдал зэргийг зохицуулахын тулд орон нутагт дахь хууль, хүчний байгууллагынхан улс хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлэгч автобуснуудыг чөлөөт бүсийн замаар нэвтрүүлсэн байдаг.
Түүнчлэн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсан гэх жолооч нарыг цагдаагийн хүчээр тарааж, заримыг нь зодсон, баривчилсан гэх мэдээллүүд цацагдсан. Энэ талаар жолооч нар ч ам уралдан ярих юм билээ. Гэхдээ тэдний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэрээ зарлуулах, зураг, бичлэгээ ил болгохгүй байхыг хичээж байсан юм. Бидэнд ч мэдээлэл өгөхдөө байнга нэрээ нууцлахыг хүсэж байлаа.
Тэд өөрсдийг нь гэж мэдвэл цагдаа нар барьж хориод, хорих, торгохоос эхлээд аливаа асуудалд орчихно гэсэн айдастай байсан нь ихэд хачирхалтай санагдаж байсныг нуух юун. Гэвч цагдаа нар шөнийн цагаар зарим жолооч нарыг саатуулсан. Нийт 38 хүнийг саатуулж, 72 цаг байлгасан. Тэднийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоод гаргасан ажээ.
Мөн 2-3 хүнийг хүчнийхэн зодож, тэд эмнэлэгт хэвтсэн учраас хамаагүй ярьж болохгүй гэдгийг олон хүн хэлж байсныг дахин сануулах нь зөв болов уу. Жолооч нарын хувьд УАЗ-469 машин анхнаасаа зорчигч тээвэрлэх зориулалттай гэдгийг хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ аялал, жуулчлал болон Эрээн хотыг зорьж буй иргэдийн хувьд өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний ачаатай явдаг.
Түүнийгээ машинд нь ачихаас аргагүйд хүрдэг гэдгийг хэлж байсан. Үнэхээр ч Эрээн хотыг зорьсон хэнбугай ч гэр бүлийнхээ хэрэгцээний зүйлсийг худалдаж авдаг нь үнэн. Энгийн жишээгээр бол нэг иргэн гэрлийн бүрхүүл худалдан авлаа гэхэд өнөөх нь УАЗ-469 машинд Хятадын талаас тавьж буй шаардлагад тохирохооргүй хэмжээний хайрцагтай байдаг. Тиймээс заавал ачааны машин эсвэл каргогоор тээвэрлүүлэхээр шаардлагатай болдог. Ингэж явах зорчигч ер нь л байхгүй гэсэн.
Тухайн машинд жолоочоос гадна дөрвөн зорчигч тээвэрлэхийг зөвшөөрч байгаа ч тэдний ачаа нь яагаад ч багтахааргүй шаардлага тавьж байна хэмээн бухимдаж байгаа аж. Тодруулбал машины “хонины хонхор” буюу суудлын арын зайнд л ачаа ачихыг зөвшөөрч байгаа нь Замын-Үүдийн жолооч нарын амьжиргааг үгүй хийснээс ялгаагүй хэмээж байлаа. Юутай ч Замын-Үүдэд үүссэн нөхцөл байдал хийгээд тухайн үеийн үйл явцад оролцож, хохирсон гэх зарим хүнтэй уулзсан юм.
М.ГАНГАНБАЙГАЛЬ: ЖОЛООЧ НАРЫГ ИДЭХ ХООЛНООС НЬ САЛГАЖ БАЙНА
-Хоёр сар гаруйн өмнө жолооч нар жагсаал зохион байгуулж байсан санагдах юм. Энэ удаа юунаас болсон юм бол. Яагаад заавал жагсах болов оо?
-Өмнө нь жагсаал, цуглаан хийж байсан. Цагдаа нар тар гэсэн. Тухайн үед ямар ч асуудалгүй тарчихсан. Харин энэ удаагийн эсэргүүцэл, жагсаалыг толгойлсон нэг ч хүн байхгүй. Хүн бүр өөрийн хүслээрээ л жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэхэд болно. Нэг тогооноос хоолоо идэж байгаа бүх жолоочийг дуудсан. Гэртээ байсан хүн ч яваад л очсон. Түүнээс ямар нэгэн зохион байгуулалттай зүйл байхгүй.
-Бүр хоёр жилийн өмнөөс л Хятадын талаас та бүхний машиныг стандартын шаардлагад нийцэхгүй байна гэдэг зүйлийг хэлж байсан. Манай талаас та нарт ямар нэгэн зөрчилтэй бол түүнийгээ арилгах санал, чиглэлийг өгч байсан уу?
-Хоёр жилийн өмнө бол яригдаж байсан. Түүнээс яг “УАЗ-469” машиныг явуулахгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Харин гэнэт л сандалтай ачуулахаар болсон гэж мэдэгдсэн. Бүх жолооч машиндаа сандал тавьсан шүү дээ. Олон машин хассан байдаг. Зарим машиныг бол суудлын ганц боолт жаахан суларсан байхад л үйлчилгээнд явуулахгүй хасаж байсан.
-Суудлын ард ачаа ачихыг зөвшөөрч байгаа юм биш үү?
-Суудлын ард ачуулна гэсэн юм. Сүүлдээ суудлын ард биш болоод сандлаасаа хойш, машины цонхыг гаргаж болохгүй гэсэн. Бид тэрхүү шаардлагынх нь дагуу ачаа ачиж байсан. Гэтэл Хятадын талаас огт ачаа ачуулахгүй гэж мэдэгдсэн. Үнэндээ нэг хүн суухдаа дор хаяж хоёр цүнх ачаатай явна шүү дээ.
-Та нар ер нь хэдэн төгрөгийн ашигтай ажилладаг юм бэ?
-Бид нэг хүнийг 50 юаниар ачдаг. Дөрвөн хүн 200 юань болно. Яах вэ, мэр сэр ачааг 20-30 юаниар авдаг. Ойролцоогоор 300-400 юань л болдог. Түүнээсээ татвараа төлнө.
-Цэвэр ашиг нь хэд байдаг юм бэ? -Ердөө 50-60 мянган төгрөг л байдаг. -Өдөрт хэд гарах уу?
-Нэг л гарна. Энэ их ачаалалтай үед хоёр гарч амждаггүй. Зарим тохиолдолд урд хонох ч үе гарна.
-Наймаачдын зүгээс юу гэж байна?
-Бидний үйлчлүүлэгчид ихэнх нь наймаачид л байдаг. Аялахаар явж байгаа иргэд “УАЗ-469”-д суудаггүй. Тэд барааны үнэ нэмэгдэх юм байна л гэдэг.
-Таны хувьд хэзээнээс хилээр жолоо барьж нэвтэрдэг болсон юм бэ?
-Би 2002 оноос хойш жолоо барьсан. Анх том тэрэгтэй 6-7 жил явсан. ЗИЛ-130 машинаар тээвэрлэлт хийлгэхээ больсон учраас амиа зогоохын тулд “УАЗ-469”-аар явж байна. Хоёр хүүхэд, хөгшин ээж, дүү нартайгаа амьдардаг учраас машинаараа л амьдралаа залгуулдаг. Ер нь манай гэр бүлийн амьдрал ганцхан “УАЗ-469” машин дээр л тогтдог. Дээр нь банкны зээлтэй. Гэтэл одоо “УАЗ-469” машинд ачаа ачуулахыг хориглоод байна.
Зөвхөн хүн ачихыг л зөвшөөрч байна. Бид Эрээн рүү гарахдаа 150 юанийн зарлага гаргадаг. Татвараа төлдөг. Гэтэл урдаас ачаа, бараагаа ачаад гарах гэхээр ачаа ачуулахгүй байна. Энэ мэт шалтгаанаас болж хүн авах ч арга байдаггүй. “УАЗ-469” машин бол 30-40 юанийн л нормтой. Бүр ачаатай хүнээ гуйн байж 50 юаниар авбал авна. Өнөөдөр бухимдалгүй жолооч гэж алга. Жолооч бүр амьдралгүй болж байна. Бараг идэх хоолноосоо салж байна шүү дээ. Цаашдаа яаж амьдрахаа ч ойлгохгүй байна. Гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь бий. Үнэхээр хэцүү байна. Яахаа ч мэдэхгүй л байна.
Я.ШАГДАРЖАВ: “69” ЧИНЬ БҮХ МОНГОЛЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ЯВАА ШҮҮ ДЭЭ
-Жолооч нар хил хааж зогссон талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд нарийн асуудыг бол мэдээгүй байна. Би жижиг тэргээр хүн тээвэрлэдэг. Ихэнх хүнийг хувийн хэвшлийн автобус авчхаад байна. Түүнээс болж бараг хүн олддоггүй. Байхгүй гэж хэлэхэд болно. Энэ тохиолдолд “УАЗ-469”-ын жолоочид ачаа ачихаас өөр аргагүй. Гэтэл Хятадын тал ачаа ачуулахыг хориглож байна.
Ачуулахгүй байна шүү дээ. Бид “УАЗ-469” машины хонины хонхорт стандартын дагуу сандал тавьсан. Гэтэл үлдсэн жаахан зайнд нь ачаа ачвал цонхноос дээш гаргаж болохгүй гэх юм. Хамгийн хүндрэлтэй зүйл нь энэ л байна. Үүнийг эсэргүүцэж жолооч нар сая ажил хаялт зарласан.
Цагдаа нар хүч хэрэглэж тараах шиг боллоо. Ойролцоогоор 30 гаруй хүнийг саатуулсан. Энд нэг л зүйлийг төр, засаг ойлгох хэрэгтэй л дээ. Нэг жолоочийн ард дунджаар таван хүний амьдрал байна. Нэг өдөр гарахгүй л бол тэр өдрийн орлого байхгүй шүү дээ. Бид улсаас юу ч гуйгаагүй. Татвараа төлдөг.
-Хэрвээ та бүхнийг хил гарахыг хорьчихвол яах бол?
-Хэцүү шүү дээ. Миний хувьд зургаан ам бүлийг авч яваа. Энүүгээрээ л хоолоо залгуулдаг. Энэ 69 гэдэг машин чинь Замын-Үүдийг, Дорноговийг, улсын 350 сумыг, Монгол Улсыг цаашлаад Хятад улсыг ч тэжээж байгаа шүү дээ. Яагаад гэвэл энд бүх сумаас ирсэн залуучууд ажиллаж, амьдарч, ахуйгаа өөд нь татаж байна. Дээр нь биднээр дамжуулж Эрээнээс авсан юмаа хүмүүс зөөлгөж байна.
Бид улсад төлөх ёстой татвар, замын хураамж зэргээ төлөөд явж байна. Улсаас юу ч гуйдаггүй. Гэтэл өнөөдөр биднийг хоолноос маань салгах гээд байна. Жишээ нь миний хувьд 40 нас гарчхаад байна. Хаана ажиллах болж байна. Миний үеийнхэн байтугай залууст ажлын байр олдохгүй байгаа үе шүү дээ. Урагшаа гарахын тулд өглөө 5-6 цагаас эхлээд 23-24 цаг хүртэл дугаарлаж, ажиллаж байгаа.
-Энэ асуудал үүсч, та бүхэн хил гарахгүй байгаа нь худалдаа эрхлэгчдийн хувьд нэлээд чирэгдэл болж байх шиг байна?
-Ер нь дургүй байгаа шүү дээ. Биднийг хилээр орох, гарах бүрт хориг тавьж байгаа нь эргээд иргэдийн гарт хүрэх бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс эхлээд ар араасаа асуудал дагуулна. Олон жил наймаа хийсэн хүмүүс урд түншүүдтэйгээ танил болчихсон утсаар яриад бараагаа захичихад бид очоод ачааг нь Замын-Үүдэд авч ирээд хот руу каргогоор илгээчихдэг.
Тэгэхээр унааны зардлаас эхлээд наймаачдад цаг хугацаагаа хэмнэхээс эхлээд боломжууд гардаг. Харин бид явахаа болихоор тэд энэ бүх зардлаа бараа, бүтэгдэхүүн дээрээ нэмж л таарах байх даа. Үргэлжлэл бий… Б.Төгөлдөр
Эх сурвалж: “Өглөөний сонин”
33 comments
xotcrogdol……muuxai xaragddag……..
mongol hyatad shig hogsnoniihoo daraa l 69iig muuhai haragdaj bna gej heleh heregtei. odoo bol naimaachdiig achaa baraatai ni shuurhai teeverlej bga hamgiin hund surtalgui teevriin heregsel. man garahaar ard tumen dandaa l yadarch tuilddag jamtai
Татвараас нуугддаг бүх хүмүүсийн бараа зөөдөг. Хар захыг хөгжүүлэгч нар. Ядуу ч гсэн бүх хүн татвараа эх орончоор сэтгэлгээгээр төлж байж Монголчууд соёолжино, боловсорно.
зөв шүү
sdaakuud dandaa gonshgonoj bh yumaa. tur zasgaas ajliin bair guigaagui ntr geed l
үнэхээр ичмээр харагддаг шүү 69-үүд. өөр машинаа аваад л 2 улсын шаардлагыг хангаад л тээврээ хий л дээ. та нараас татаас авилгал авч наана чинь ажиллуулдаг гааль, цагдаа, орон нутгийн томчууд байгаа биз дээ, тэрэндээ хэлэлдээ. Хятад чинь хууль журамтай улс шүү дээ, аргагүй шүү дээ, ийм болхи бохир үйлчилгээ африкт ч байхгүй
Иргэд хил гарахын тулд аргагүй эрхэнд л байгаа 69-д сууж байгаа. Үнэхээр тээвэр хийе гэж бодож байгаа бол боломжоорой тээврийн хэрэгслээ сайжруулаад хууль дүрмийнхэн дагуу л хилээр хүнээ зөөгөөч, зүгээр л төмөр авдарт сууж байгаа юм шиг л байдаг. Үнэр танар, жолооч нар нь бол бүр авах юмгүй. Шаардлага тавьсан төрийн албан хаагч нарыг зодлоо, цохилоо гэх юм. Өөрсдөө хууль ёсны шаардлагыг нь биелүүл, Яг үнэндээ Монгол хүмүүс гадаадад очихоороо тэр орныхоо хуулийг сайн мэдэхгүй байж, аймар мэддэг юм шиг соёл ч боловсон болно. Цагдаа нь ирээд шаардлага тавих юм бол ган хийхгүй биелүүлнэ. Өөрийн Улсдаа болохоор дуртай газраа шүлс, хогоо хаяна. Хүн бүр өөрийн орноо хайрлаж, хуулиа мөрдмөөр юм. Ингэж ялгавартай байж болохгүй биздээ.
Үнэн шүү
neeree ed nariig bolih heregtei. uls oron hugjuud baina. zaaval 69-r teeverlej baihaar jijig ovriin tseverhen avtobusaar uilchilj ehleh heregtei. yum l bol ulsunu uhne geh yum. magadgui ed naraar ih hemjeenii huuli bus zuils nevterdeg baihiig uguisgehgui shuu dee.
Магадгүй л юм. Илэрсэн зөрчлүүд эд нараас гардаг
69-н жолооч нар Замын үүдээс Эрээн орох гэж яваа хүмүүсээс өглөө бол 150 юаниар л явдаг. Хүний хэрэгцээн дээр хяхаж боож чангалдаг урдаас буцахад 100юань ачаа их байна гэвэл 150 гээд л гүрийчихдэг. Хил гараад л 3-н хаалт оролгүйгээр орж байгаа нэгэндээ ачаа хүнээ чихэж өгөөд л буцаад л давхидаг. модон нарийхан сандал тавчихаад л ххэцүү л явдаг. Тийм л овоо тэмцэх гээд байгаа юм бол нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан эрээний захиргааны үүдэнд очоод жагсаач дээ. Гадагшаа гарахаараа гөлөг болдог. Юм л бол хүний эрх гэж бусдын эрхийг зөрчихөө юманд боддоггүй хэл ам нь хэрүүлч, ухамсаргүй барьж авч зодчих гэсэн новшнууд л байдаг. Төрөөс нэгдсэн зохион байгуулалтаа сайжруулаад Эрээнээс эргэх автобусаа Эрээний вокзалаас цагаар буцаахад л энэ 69-д хүн суухгүй байж болох л юм шүү дээ.
za malnuud mini hulsuur yuga hutsaad bn da, hyatadiin talaas horiglovol yaj ch chadahgui sh de, er n horigloh n deer, tiim mashinaar hun zuuj, deerees n tatvar tuluhguigeer baraa zuuj amidarna, teriigee amijaigaa genee, 21-r zuund arai uuruur amidraachee, hedhen buduuleg teneg jolooch naraas bolj buhel buten uls orni ner hund unaj yavag uu, tur tumur nuuree uzuulj horigloh heregtei
69 mashin yavuulahiig xoriglood baigaa ni xujaagiin sanaa sh dee,achaanii mongo ni Mongol joloochiin xalaasand ordog bailaa,Achaanii Mashinii mongo ni bygd ovormongol Batxyy gegcheer damjij xyataduudiin xalaasand ordog bolj baigaa ni xaramsaltai,Ug ni mongolchuudiin tolson mongo Mongol joloochid ochidog baisan ium shyy dee,Ynen gevel ene l bna!!!!
Хулгөй хийхгүй худлаа ярихгүй улсаас юм ажил гуйхгүй өөрсдийгөө хар чадлаар бор зүрхээрээ зүтгээд ыайгаа хүмүүсээ энгээд дарамтлаад ажлын байрыг булаөгаад байдаг юм. Санаатайгаар ядууруулж байгаа бодлого явж байна. Тэгээд баахан хулгайч луйварчин гэмт хэрэгтэн олширнио.монгол улсйг туйлдуулж ядууруулж цөхрөөж байгаа төр засаг ман намын хүсэл бодлого юм.
Shaa shaa tatvargui baraa oruulj irj heden tugrug harsan luivarchid ed nar chn sur shd hohii shd songoj avsan amidral chn tgd odoo uur ajil olj hii
Сайхан худал ярих юм ганц жижиг цүнхтэй бол 80 юан бүр цаашлаад 2 цүнхтэй бол 100-150 юан шүү дээ. 8-12 хүн мал шиг чихээд гардаг ёстой нүд нь улаанаар эргэлдсэн шуналын туламнууд бол 69 ийн жолооч .нсандаа туршдаа эмх замбараагүй байдлыг үүсгэж төрийн дарамтлан мөнгө үржүүлж амьдрана гэдэг ойлголтоосоо салах ёстой
hutsaa muu huvalznuud
Ер нь замбараагүй, муухай, жолооч нар нь соёлгүй үйлчилгээ байдаг. Болиулах хэрэгтэй. Харин өөрсдөө стандартад нийцсэн машинаар үйлчлэх хэрэгтэй ш дээ. Гэхдээ энэ боломжийг монгол жолооч нартаа л олгох хэрэгтэй. Хятадад хэзээ ч боломж олгож болохгүй
ХЯТАДУУДЫН ЗӨВ ШТЭЭ.ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА НААД МАШИНУУДАА ТОРДООЧ.
Алийн болгон ийм муухай соёлгүй бүдүүлэг үйлчилгээ байлгаад байхав дээ. Цэгцлэх хэрэгтэй. Хүний эрх байж болно, гэхдээ арай л дэндүү. Хүний эрх гээд замбараагүй байдлыг цэгцлэхгүй байж болохгүй.
за за би юм бичих, комет бичих шаардлаггүй болчихлоо. бүх муу муухайг нь дурдчихаж. энэ үнэн шүү. энэ сэтгүүлч нөхөр мэдрэмжгүй баагий байна.
Ямар ч соёлгүй нөхдүүд шүү .Гадныхан зургыг нь аваад шоолж хөхрөлдөөд байдаг хил дээр.Цэвэр ашиг 40-50 мянга гэж худлаа хэлж байна. Цэвэр ашиг нь хамгийн бага нт 200 000 байдаг юм байна лээ . Жолооч нар монгол мөнгөөр 5000 г төлөөд л жижиг буудалд буудаг 20000 д бинзен хийдэг юм байна лээ. Одоо ч хилээр гарж байгаа жолооч ярьсан юм шүү
МАНАЙХАН ӨӨРСДӨӨ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ХЯТАДУУД НЭГ ЮМ ЦЭГЦЭЛЖ ӨГЧ БАЙХ ШИГ БАЙНА. ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. ХЯТАДУУДЫН ЗӨВ.
шудрага юм бол төрийн хууль дүрмийг биелүүлээч худлаа зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг улс орны эрх ашгийг боддоггүй худлаа улс төр хөөдөг
Naad mashinaa mashin heveer nh bolgood huuliin daguu ajilla.Motortoi boiohoos temee shig,esvel duguitai mangas ch gej bolmoor yumnuud yabdag,jolooch nh gej neg mongonii cagaan solio tuschihsan amhtan ooriin uhaangui yavdag. Zerleg buduulgee buu gaihuul.Mongold naadahguigeer chinh anhdarch bolno
69-нөөс салах цаг нь аль хэдийн болсон ш дээ. Хэл амтай, соёлгүй хэдэн авгай нар л байдаг биз дээ. одоо болиулаа. 90-ээд он аль хэдийн дууссан шүү дээ.
ХЯТАДУУДЫН ЗӨВ.ОЛОН УЛСЫН ЖИШИГ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ ГЭЖ БАЙНАА ДАА.АЙМШГИЙН КИНОНЫ АМЬТАН ШИГ ЮМНУУД Л БАЙДАГ Ш ДЭЭ
Юу түб дээр чихцэлдээд мөргөлдөөд хилээр дайрч байгаа бичлэг бна. Оросууд үзчээд Монголчуудыг үнэхээр доош нь хийж бналэ
энэ суудлын машин биз дэ.хүнээ л зөөхгүй юу.гэхдээ одоо 69 нд суух хүн олдох уу.гаалийнхантай нийлж контрбандын бараа зөөдөг хэрэгсэл.
1-рт Хятад улсын гаргасан шийдвэр, 2-рт 69-ээр тээвэр хийхийг зогсоох цаг нь болсон. Хамгийн бохир, заваан, соёлгүй үйлчилгээ. Одоо болсон олон жил наад соёлгүй үйлчилгээгээр та нарыг Монголчууд тэжээлээ. Одоо зогсоо. Монголын төр ч төмөр нүүрээ харуулах цаг болсон.
Жолооч нараа олсон мөнгөөрөө сайн микро худалдаж аваад үйлчилгээгээ хийгээчдээ.Тэгвэл асуудал байхгүй шүү дээ. Одоо 69 бол арай дэндэнэ ээ.Өөрийгөө бодож болно оо Гэхдээ үйлчлүүлэгч, Монголоо бод л доо
Юм хөгжих естой. Сэг болсон машинаар хүн тээвэрлэнэ. Пиг ачаа чихнэ. Дээр нь гааль дээр шалгуулахгүй гэж бгаа. Одоо найдвартай соёлтой үйлчилгээ авьяаа
Үүнийг хэзээ нэг цэгцэрэх бол гэж бодож байсан одоо л нэг цэгцэрэхнээ. Тэр 69-үүд үнэхээр муухай өнгө үзэмж байхгүй, хүний нутагт навсайсан тэгээд хилээр суугчдын тоо зөрчиж олон хүн ачаатай нь чихээд гарна. Аймшигтай үзэгдэл тэнд болдог. Улсынхаа нэрийг бодож нэг тийш цэгцэлсэн зүгээр.