Монголын мэргэжлийн спорт, авто машины холбооны залуус өөрсдийн санаалчлагаар дрифт уралдааны замыг Налайхын Кордокийн замын урд урд 100-150 метрийн зайд барьж байгаа аж. Дрифтийн спорт сонирхогч залуус тэмцээн уралдаанаа зохион байгуулах, бэлтгэл сургуулилтаа хийхэд замын асуудал тулгардаг байсан. Тэгвэл дрифтийн цоо шинэ зам долдугаар сард ашиглалтад орох гэж байна.
Уг замын туулах урт нь 800 орчим метр, 1300-1500 хүний суудалтай юм байна. Мөн үзэгчдэдээ зориулж тав тухтай амрах орчин бүрдүүлэхээр бэлдэж байгаагаа Монголын мэргэжлийн спорт, авто машины холбооны ерөнхийлөгч Г.Санж-Очир хэллээ. Дрифтийн спорт манай улсад хөгжөөд 14 жил болж байна.
Энэ хугацаанд уг спортыг хөгжүүлэхэд зам талбайн асуудал тулгардаг байжээ. Харин дрифт уралдааны замтай болсноор манай улсын тамирчид олон төвшинд өрсөлдөх ур чадвар сайжирч, дэлхийн хэмжээний тамирчидтай өрсөлдөх боломжтой болж байгаа юм байна.