Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ял эдэлж байгаа долоон хүүхэд ЭЕШ өгчээ – updown.mn

Ял эдэлж байгаа долоон хүүхэд ЭЕШ өгчээ

Өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сүүлийн өдөр. Эл өдөр хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд, мөн ял эдэлж байгаа долоон хүүхэд хянагчтайгаа хамт ирж шалгалтаа өгчээ.

Энэ жил 43 мянга гаруй хүүхэд бүртгүүлж шалгалтад орсон байна. Өчигчдрийн байдлаар олон хүүхэд замын бөглөрөл түгжрэлээс болж шалгалт өгч чадаагүй гэсэн мэдээлэл гарсныг сайд Ц.Цогзолмаа олон хүүхдийг хамарсан гомдол гараагүй хэмээн онцолсон байна.

Мөн шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах боломжгүй гэсэн юм. Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс шалгалт авах орчинг нь бүрдүүлж өгчээ. Энэ талаар сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Нийт хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд элсэлтийн шалгалтаа өгсөн. Түүнчлэн ял эдэлж байгаа долоон хүүхэд хянагчтайгаа хамт ирж шалгалтаа өглөө. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарах юм.

One thought on “Ял эдэлж байгаа долоон хүүхэд ЭЕШ өгчээ

  1. зочин 2018-06-21 09:33 at 09:33

    Замын түгжрэлээс болж шалгалтаас хоцорсон сурагчдыг оруулах хэрэгтэй сайдаа.Хүүхдийг хохироох хэрэггүй сайн бод

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн