Хар тамхийг хууль ёсны болгох хуулийн төслийг Канадын сенат /парламентын дээд танхим/ эцэслэн баталжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв. “Насанд хүрээгүйчүүд хар тамхи олж авах хийгээд гэмт хэрэгтнүүд хар тамхинаас ашиг олоход тун амар хялбар байсан.
Өнөөдөр бид энэ нөхцөл байдлыг өөрчилж байна. Хар тамхины эргэлтийг зохицуулах болон хууль ёсны болгох бидний төлөвлөгөөний талаархи санал хураалт Сенатад дөнгөж саяхан болж дууслаа” гэж Ж.Трюдо “Твиттер” хуудастаа жиргэжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, шинэ хуулийн төслийг 52 хүн дэмжиж, 29 хүн эсэргүүцжээ. Шинэ хууль 2-3 сарын дотор үйлчилж эхлэх аж.