Засгийн газар хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийллээ

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан. Засгийн газраас хүүгийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, өнөөдрийн хуралдаанаар 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.