Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Тарвасны халдвар аюулын харанга дэлдэв үү ? – updown.mn

Тарвасны халдвар аюулын харанга дэлдэв үү ?

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй ил задгай тарвас хуралдан авахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. БНХАУ-ын Шэнянь хотын эмнэлэгт өчигдөр sk5 вирусын халдвараар 13 хүн хүргэгдсэн байна. Өвчтөнүүдийн хамгийн залуу нь таван настай бол хөгшин нь 32 настай байсан гэнэ. Иймд хорио цээр тогтоожээ.

Манай нэртэй хятад судлаач Д.Болдбаатар хятад шийгуаны хор холбогдлын талаар цахим сүлжээн дахь хувийн талбартаа сонирхолтой өгүүлэл бичиж байсан билээ. Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа бөгөөд тариалагчид эрт ургацын тарвасыг зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж.

Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна билээ. Та хэрвээ хятад хэл гадарладаг бол ханз үсгээр бичигдсэн 有毒西瓜怎能穿越大半个中国害 хэмээх гарчгийг гүүглдээд үзээрэй. Хятад хүмүүс яагаад тарвасанд хордож өвчилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл энд бий.

Идэж байгаад үлдээсэн шийгуа маргааш нь гашуун амттай, угаадас шиг цэхэр шүүс ялгаруулсан байвал та бүхэн Мэргэжлийн хяналтын газрыг зориорой. Мөн аагим зуны эл өдрүүдэд тарвас үгүйлэгдвэл худалдан авахынхаа өмнө гарал үүслийг нь нягтлан тодруулсны дараа сонголтоо хийгээрэй.

3 thoughts on “Тарвасны халдвар аюулын харанга дэлдэв үү ?

  1. Xiao Hong De 2018-06-20 13:35 at 13:35

    hileer oruulahgui bh uurgiig Mergejliin hyanaltiin baiguullaga huleesen bdag bilee. Zuvluj bui ni taatai met bolovch , bid ajlaa hiij chadahgui bn ta buhen min ami amia bodooroi gesentei ijil sonsdoj baina shuu. Odoo suuldee zugeer orchuulgiin seremjluulegeer zuvlun tusladag boljee.

    Хариулах
  2. Irgen 2018-06-20 14:40 at 14:40

    Hileer oruulahig horiglovol boloo bizdee hezee baihdaa mongold garal uusel ni todorhoi baraa zaragddar bsiin teneg humuus bgaa yum shig yarihiin

    Хариулах
  3. zochin 2018-06-20 14:40 at 14:40

    zarim humuus sonin

    Хариулах

Irgen-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн