Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрчээ. Учир битүүлэг аллагын цорын ганц амьд гэрч нь түүний гэргий Б.Булган Тэрбээр бүтэн 20 жил дотроо тээсэн, магадгүй хав дарсан нууцаа сая нэг задалж захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй.

Хэдийгээр түүний захидал олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Б.Булган эр нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг, ядаж л үнэнд ойртох сэжүүрийг “илчилсэн” байж ч мэднэ. Учир нь, өнгөрсөн хугацаанд үргэлж гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгдөг байсан түүнийг нэг л өдөр яллагдагчаар татан шалгах болсон.

Нарийн хэлбэл, Б.Булганыг нөхрийнх нь үхэлд “буруутгаж”, бүр түүний үхлийг захиалахад гар бие оролцсон гэж сэрдэж байгаа юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг хоёр ч удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Түүнийг нь прокурорын байгууллагаас “баталж”, Б.Булганыг яллагдагчаар татсан гэдгээ олон нийтэд албан ёсоор мэдээлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцох үеэрээ “С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг яллагдагчаар татсан. Анх гэрч, дараа нь хамжигчаар тооцон шалгасан.

Хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 онд дууссан учир хэрэгсэхгүй болгосон. Б.Булганыг С.Зоригийн хөнөөсөн захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа. Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна” гэх тайлбарыг өгч байлаа. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг шалгаж байна.

Энэхүү хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан” хэмээн ярьсан байдаг.

Үүнээс гадна “Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгаа авсан байсан учраас дахин түүнээс нууцын баталгаа авах шаардлага байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгсөн билээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ж. Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ үеэр С.Зориг агсны гэргий Б.Булганыг төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээсэн талаар дурдсан юм.

Тэрхүү захидалдаа Б.Булган ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж үзээгүй гэдгээ онцолсон талаар ч хэлсэн. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн Б.Булганы захидалд ноцтой олон баримт, мэдээлэл байгааг ч дурдсан төдийгүй хуулийн хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр түүний захидлыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Б.Булган долоо хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж захидал бичсэн. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна лээ. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно.

Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярилаа. Ямартай ч С.Зориг агсны гэргий Б.Булган захидал бичжээ. Ж.Батзандан гишүүний ярьснаар бол түүний захидалд ял авсан гурван нөхөртэй нэг ч уулзаагүй, өмнө нь харж ч байгаагүй гэдэг нь хуулийнхан төдийгүй олон нийтийн дунд шинэхэн мессеж байсан нь лавтай. Магадгүй түүний захидал бүрэн эхээрээ олон нийтэд ил болоход үүнээс л илүү мэдээлэл ил болно.

Тэр ч утгаараа С.Зориг агсны үхлийн шалтгаан, хэн түүний амийг захиалсан гэдэг нь илүү тодорхой болохыг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Б.Булганы 20 жил дотроо хадгалсан, басхүү тээсэн зовлон нь тэрхүү захидалд шингэсэн байж мэднэ. Харин олон нийт түүнийг нь анхааралтай ажиглаж, захидал бүрэн эхээрээ нийтэд ил болохыг хүлээх л үлдэж байна.

Эх сурвалж:

By updown

12 thoughts on “Б.Булган бүтэн 20 жил тээсэн “зовлон”-гоо захидалдаа шингээсэн үү?!”
  1. БУЛГАН одоо болио , өөрөө бүдүүлэг ямар байсаны нь ард түмэн бид цензүйргүй яриагаар харлаа , муу амьд явахаар , сайн үх гэдэгдээ

  2. odo shorond helser hereg hvleelged sylgaj bga hvmvsd hen nuhun tulbur tuluh um ingej hvnig helmegdvlj bolohgvi sh de yadarsan hvmvsig yasanch bolno gej bodod bga um bhda

  3. Амьд гэрч байхад илрүүлж чадахгүй бна гэж юу байхав.Будлианы эздүүд тодорхой шүү дээ

  4. Бат-Үүлийн цагаан малгайны учир ч одоо л ил болох нь дээ. Хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө сандраад малгайгаа орхиод гарсан гэж хэн бүхэн мэддэг болсон тодорхой зүйл. Баатар маань юу л хийж баатар болоо бол.

  5. Odoo bas l neg sensaatsi degdeeh ni uu. Bulgan bol yalt ch ugui holbootoi gants amid gerch. Ene huuhen ih ch olon jil amaa hamhilaa. Hanilj bsan nohroo busdad aluulchihaad ooroo hohirigchiin dureer olon jil amidarlaa. usnii oroond ni avaaschaad gariig ni huleh hurtel ih yum boloo doo. Hereg hoon heleltseh hugatsaa duussan bolohoor odoo ayulgui gej bodson yum bailgui de. olon hunii taamgaar bol Bat-uul ter ued tend bsan bh magadlaltai. Baatar boldog ni ch asuudaltai. Mongoliin shuuh tsagdaa prokuror gej doodost hatuu, deedest buunii nohoi shig l uilchildeg l bolson bnaa.

  6. Хамгийн хачин нь гэмгүй хүмүүсийг хүн алсан гээд шоронд хээв нэг хорьж болдгийм уу, энэ одоо юу гэсэн үг вэ, энэ улс орон ийм хууль шүүхтэй хэрэг үү, энэ шүүгчид ийм ажил хийчхээд шударга ажиллаж байна гээд жирийн иргэдээс хэд дахин өндөр цалин аваад сууж байдаг хэрэг үү…

  7. Амьд гэрчтэй ийм хэргийг илрүүлэж чадахгүй 20 жил болно гэдэг Хууль хяналтын байгууллгад ажиллагсадын нэр хүнийг маш ихээр унагаж байна. Энэ хэргийг илрүүлэх гэдэг бэрхшээтэй асуудал огт байгаагүй .Тухайн үед энэ хэрэг дээр ажиллаж байсан зарим эрхэмүүдийн хэвлэлд өгсөн мэдээлэл яриа хоорондоо зөрөхийг, анхааралтай ажиглсан бол уг хэргийг илрүүлэхгүй гэсэн санаа илт харагддаж байсаныг анзаарч болно. Булган их юм мэдэж байгаа, түүнийгээ нууүаад хэлэхгүй , хэрэг дээр аажилласан мэргэжлийн хүмүүс байна тойрон ажиллаж буйг мэдэрч болно .Ерөнхий прокурорын дологч Эрдэнэбатын “Өдрийн сонин” д өгсөн ярилцлагыг задлан шинжлхэд маш их асуудал байгааг анзаарч болно.

  8. Нямдорж олон нийтэд ил цагаан мэдэгдэл ярилцлага өгч, үймүүлж хэрэгтэнүүдийг уруу татахаа болимоор юм. Ярих мэргэжлийн юм байгаа бол мэргэжлийн улстай тусдаа хэлэлцэж үнэн шийдвэрээ нийтэд дэлгэх хэрэгтэй. Тэхгүй бол Нямдоржийг харж, горидож хэргээс мултрах гэсэн гэмтэнүүд хуулийнханд их л садаа болж байна даа. Нямдорж өөрөө хуучин аргаар гэмт хэрэг илрүүлдэг үеийн хүн бөгөөд өөрөө мөн тэгж ажиллаж байсан хүн. Тийм сайн юм бол тэр үед арга барилыг өөрчлөхөөр дугарч байхаа яасан юм. Өөрөө мөрдөн байцца ажиллагаанд оролцох эрхгүй гэж ярьдаг тийм юм бол яаж үнэн худлыг мэдэж дэнслээд байгаа юм? Хэрэв мэдэхгүй бол олон түмнийг үймүүлэх шаардлаггүй.

  9. Энэ хэрэг дээр маш олон хүн ажилласан тэдэн дотор ганц ч шудрага хүн байгаагүй гэж үү? Ганц Нямдорж орчлонд зөв байж бүхнийг мэддэг юм байхдаа. тэгвэл ганцаараа ажиллавал таарна.

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн