Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Булганы захидлыг олон нийтэд дэлгэнэ – updown.mn

Б.Булганы захидлыг олон нийтэд дэлгэнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм.

Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж буй. Хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ч биш, ойлгомжгүй байдалтай байна. Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэж байгаа.

Энэ хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өсгчихсөн байгаа юм. Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан. Үүнийг ярьсан УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд удаа дараалан хийсэн. Би ард түмний эрх ашгийг нь хамгаална гэж сонгогдсон элч төлөөлөгчийн хувьд шударга ёсны төлөө үгээ хэлэх л болно. Тун удахгүй энэ захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна” хэмээлээ.

 

3 thoughts on “Б.Булганы захидлыг олон нийтэд дэлгэнэ

  1. ALLAHU AKBAR 2018-06-19 16:23 at 16:23

    MASH ZOW. Ter Sodnomdarjaa Chimgee nariig hurdan SULLAAAA

    Хариулах
  2. Нэргүй 2018-06-19 17:02 at 17:02

    ашгүй дээ яаж ч бодсон хөдөөний 17 18 настай хүмүүс ирээд томоохон улс төрчийн амийг ямарч шалтгаангүйгээр бүрэлгэнэ гэдэг бол угаасаа л худлаа
    би жирийн иргэн, эх хүний хувьд энэ хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдээсэй энгийн иргэд бүү хэлмэгдээсэй гэж их хүсдэгдээ
    хэт даварсан аймшигт бүлэглэлийн захиалгаар монгол төрийн үйл хэрэг явьж байгаад харамсах юм даа

    Хариулах
  3. иргэн 2018-06-24 15:17 at 15:17

    Монголын төрд шургалсан луйварчдын хийж байгаа ажил энэ шүүдээ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн