Зам тээврийн осол гарсны улмаас хүүхдүүд ЭЕШ-аас хоцорчээ

Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09:00 цагт монгол хэлний шалгалт болох хуваарьтай байсан. Гэвч Яармагийн гүүр хавьд гарсан зам тээврийн ослоос болж олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон талаар эцэг эхчүүд фэйсбүүк хуудастаа бичиж байна.
Тодруулбал Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж явсан хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьж, оруулаагүй аж. “Хэдийгээр зам тээврийн осол гарсан нь хэцүү ч олон олон хүүхдийн ирээдүй хэцүүдлээ” хэмээн эцэг эхчүүд гомдоллож байна. Улмаар Боловсролын үнэлгээний төв болон яамны зүгээс холбогдох арга хэмжээ авч, хүүхдүүдээс дахин шалгалт авч өгөхийг хүсч байна.