А.Эрдэнэбаяр: Оюутолгойн ордыг ашиглаж дуусаад цөмийн хаягдал булах нууц гэрээ байгуулсан

Алт, зэсийн арвин нөөцтэй Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй есөн жилийн нүүр үзлээ. Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюутолгой компанийн үйл ажиллагааг шүүмжилж, монголын талд ашиггүй болсон гэж үзэн УИХ-д шаардлага хүргүүлжээ. Тус хөдөлгөөнийхөн “Моннис” цамхагийн үүдэнд буюу Оюутолгой компанийн байрны гадна иргэдээс гарын үсэг цуглуулах, 10 хоногийн жагсаалыг эхлүүлээд байна. Жагсагчид найм дахь өдрөө суулт зарлаж буй бөгөөд 51 хувийг төрд шилжүүлэх, дагуул хот байгуулах, иргэн бүрт хувьцаа олгохыг шаардаж буй юм. Энэ асуудлаар Монголын нам бус холбооны дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Оюутолгой компанийн үүдэнд зохион байгуулж буй жагсаалд төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс хэр их дэмжиж, идэвхитэй оролцож байна?

– Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнд 50 гаруй ТББ нэгдэж хамтарч оролцсон. Өнөөдрийн байдлаар долоо хонож байна. Энэ хугацаанд 7000 гаруй хүний гарын үсэг цугласан. Нийгмийн сүлжээгээр 700 гаруй мянган хүн дэмжсэн байна. Гадаадад амьдарч байгаа монголчууд маш их дэмжиж гарын үсгээ илгээж байгаа.

– Энэ хугацаанд ямар нэгэн эсэргүүцэл, дарамттай тулгарсан уу?

– Нийгмийн сүлжээгээр 200-250 мянга нь сөрөг хандлага үзүүлж байна. Оюутолгой компаниас мөнгө авсан хөлсний бичээч болон тэнд ажиллаж байгаа хүмүүс. Оюутолгой компани 14 мянган хүнд л ашигтай байгаа. Үүний эсрэг бид тэмцэнэ. Удахгүй уух усгүй, унтах газаргүй болох гэж байж бид юундаа айгаад байгаа юм. Тэр үед айгаад айгаад ямар ч нэмэргүй. Бидэнд алдах юм байхгүй. Эрх чөлөөтэй байх эх оронгүй болох гэж байж бид хэнээсээ айна гэж. Зөвхөн олигархи намын бүлгээс айгаад сууж байдаг Монголын ард түмэн үнэхээр тэнэг.

Автобуснаас буугаад гарын үсэг зурчихаж чадахгүй. Зарим нь хүрч ирж агсам согтуу тавьж байна. Нөгөө хэсэг нь машиныхаа цонхоор дунд хуруугаа гаргаж, бүр тэнэгүүдээ Монголын нэр хүндийг унагааж байна гэж хашхичиж байна. Ямартай ч бид баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод албан шаардлага, иргэдийн хүсэлтийн дагуу хүлээлгэж өгнө.

– УИХ-аас Оюутолгойн ордыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Таны хувьд төрийн бус байгууллагыг төлөөлж ажлын хэсэгт оролцсон гэсэн үү?

– Оюутолгой компанийн үйл ажиллагааг шалгах дүгнэх, 2018 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу Оюутолгой компанийн үйл ажиллагааг шалгаад хоёр сар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээ зургадугаар сарын 23-нд гаргаж, УИХ-д танилцуулаад шийдвэрээ гаргах ёстой. Ямар шийдвэр гаргах вэ гэвэл Оюутолгой компанийн үйл ажиллагаа зөв байна уу, аймаг орон нутаг дэд бүтэц хэр их хийгдсэн бэ ашигтай байна уу гэдэг талаас нь дүгнэж байгаа.

Дэд ажлын хэсэгт нь миний бие төрийн бус байгууллагын төлөөлөл болж оролцсон. Миний ажиллаж буй хэсэг бол орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг шалгах ажлын хэсэг юм. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга н.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг. Үндсэндээ таван чиглэлээр  шалгаж байгаа боловч ажлын хэсэг нь ажиллаж байгаа юм байхгүй, төрийн албан хаагчид шалгаж байгаа нэрийн дор хаалттай үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл иргэний нийгмийн төрийн бус байгууллагын төлөөлөл болж оролцсон иргэддээ хэлдэггүй, зориуд цагийг нь тулгадаг, амралтын өдөр хуралдахаар боллоо гэх зэрэг асуудал гарсан.

– Ажлын хэсгийн гишүүний хувьд та Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдэж авсан зүйл нууц биш бол?

– Нууц гэрээ их байдаг юм билээ. Биднийг нууц гэрээнд гарын үсэг зурж байж Оюутолгой компанийн нууцын гэрээнүүд, холбогдох материалуудыг үзүүлнэ гэсэн. Би бол гарын үсгээ зураагүй. Зурахгүй. Яагаад гэвэл би ард түмний дуу хоолой болж энэ асуудлыг шалгаж байгаа болохоос биш та бүгдтэй, намын бүлэгтэй нийлж эндээс мөнгө надад хуваарилах болов уу гэж би ажлын хэсэгт ороогүй.

Миний хувьд Оюутолгойн үйл ажиллагааг шалгах дүгнэх үүрэгтэй. Унших ёстойгоо уншина гэдгээ ажлын хэсгийн гишүүдэд хэлснийхээ төлөө хурлын гадна үлдсэн. Намайг дуудахгүй байгаа. Хэдий тийм боловч нууцлалын гэрээнд гарын үсэг зурж ажлын хэсэгт багтсан эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүн байлгүй яахав. Тэр хүмүүсийн хэлснээр бол “Оюутолгой компани Геологийн төв лаборторитой нууцын гэрээ хийсэн. Ингэснээр урагшаа гаргаж байгаа баяжмал, алтыг дагаж буй бусад элемэнтийг тооцохгүйгээр “нууц”-аар алт, зэс, хүдэр хэдэн хувьтай, хэр их хэмжээгээр гарч байгааг үзүүлэхгүй байна” гэж байгаа.

Оюутолгой компани Геологийн төв лабораторитой адилхан өөрийн гэсэн хувийн лабораторитой. Гаалийн төв лабораторийг тоолгүй эндээс хил давуулахдаа зөвхөн төмрийн хүдэр гаргаж байна гээд урд хөршид алт, зэс, баяжмалын хувийг тус бүрт нь тооцож, маш өндөр үнээр өөр тийшээ гаргаж өсөлтөө олоод байгаа учраас Монгол Улсад ашиггүй болсон гэх нэг ийм гэрээ байгаа гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт Оюутолгойн ордыг ашиглаж дууссаныхаа дараа цөмийн хаягдал нуух, хаях атомын цахилгаан станц байгуулах нууц гэрээ хийгдсэн байна.

– Оюутолгойн ордыг ашиглаж дуусах ойрын хугацаа нь хэдэн жил гэсэн тооцоо байна?

– Удахгүй дээ. Уурхай ашиглах дээд тал нь 95 жил. Ингэхлээр хог хаягдал булах боломжтой болно. Тэр үед энд яриад сууж байгаа, булхай хийсэн хүмүүс, яриад байгаа бүгд байхгүй болно. Үр хойчид маань гадныхан тухайн үед танай Засгийн газарт танилцуулж байсан гээд цөмийн хог хаягдлаа булна. Бид өдөрт гурван сая ам.долларын өрөнд ороод сууж байна шт. Тийм хэмжээний баялаг хил давхаараа зургаан сая ам.доллар хүрнэ. Энэ бүхнийг үнэгүй л зөөж байна гэсэн үг. Монгол Улсад ашиггүй.

-Танай нам бус холбооноос ямар байр суурийг илэрхийлж байна вэ?

Монгол Улс Оюутолгой орд компаниас ордынхоо 51 хувийг нийт хүн ам, Засгийн газар эзэмшье. Тус компани орд газрыг ашиглаж байгаагийн хувьд Өмнөговь аймагт Дархан,Эрдэнэт шиг дагавар хотыг байгуулах ёстой. Мөн гүний усыг бус саарал ус ашиглах ёстой гэсэн шаардах албан бичиг өгсөн. Энэ хүрээнд цаашид тус ордыг ашиглая гэвэл монголын ард түмэнд ашигтай нөхцөлөөр байгуулж шинэчилье, үгүй бол Оюутолгой ордын ашиглах лицензийг цуцал гэдэг байр суурийг илэрхийлж гүйцэтгэх захирал Армандо Торрест хоёр удаа албан бичиг хүргүүлсэн байгаа.

-Хариуд нь?

-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес бидний шаардлагын хариуг үл тоосон. Тэр “ Та бүхний өгсөн захидалыг хүлээн авлаа. Бид Оюутолгой компанид ажиллаж байгаа 14 мянган ажилчдыг ар гэр, ахуй амьдрал, цалин хөлсөөр хангаж байгаа.

Монгол Улсын баялгийг ухаж байгаагийн хувьд Монгол Улсын нэр хүндийг дэлхийн давцанд бид гаргаж ирсэн” гээд бараг л та нар дуугуй бай, баярлах ёстой гэсэн утга бүхий хариулт өгсөн. Бид уг нь шаардлага хүргүүлж байгаа юм. Гэтэл захидал хэмээгээд ийм байдлаар үл тоосон байдалтай харьцсан тул Армандо Торрестой биечлэн уулзъя гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл уулзалгүй зугтаж байна. Тиймээс бид Оюутолгой компанийн төв байр болох “Моннис” товерын үүдэнд монголын ард түмэн Оюутолгой ордоос 51 хувийг эзэмших ёстой, УИХ-аар энэ ордын ашиггүй гэрээг засч залруулж 51 хувийг эзэмшүүлэх дүгнэлт гаргах ёстой, Дархан Эрдэнэт шиг дагавар хот байгуулахаар шийдвэрлэхгүй бол УИХ тарах ёстой. Учир нь төрийг удирдаж байгаа, өндөр албан тушаалтнууд, Засгийн газар болон яамдууд сайд нар бүгд гадны гар хөл мэт ард түмнийхээ эсрэг кноп дарах, ард түмнийхээ эсрэг гэрээ байгуулах тохиолдолд монголчууд дуугарах ёстой.

-Өмнөх шаардлагад УИХ хуулиараа тарах ёсгүй гэсэн шүү дээ. УИХ-ыг тараах ямар шалтгаан байна вэ?

– Манай хөдөлгөөн үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш төрийн өндөрлөгүүдэд албан шаардлага цөөнгүй удаа өгсөн. Ерөнхийлөгч Х.Баттулгад “Монгол Улсад онцгой байдал зарлаад УИХ-ыг тараана уу, хуулийнхаа дагуу УИХ-ын даргатай зөвшилцөөд гишүүдийн 3.2 саналаар УИХ тарах боломжтой байдаг. Үүнийг зөвхөн Ерөнхийлөгч хийх ёстой. Энэ дагуу тараагаарай” гэж хэлсэн.

Зөвхөн би УИХ-ыг тар гээд байгаа юм биш. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, н.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ыг тараах тухай хэлж ярьж байсан. Тараах тухай саналд 10 гаруй гишүүн гарын үсгээ зурсан байдаг. Тийм болохоор УИХ тарах бүрэн боломжтой, ингэснээр ард түмэнд хэрэгтэй. Одоогийн Их хурал намын бүлэглэлийнх гэсэн үг. Монголын ард түмний сонголтоор бий болоогүй юм.

2016 онд үүсгэн байгуулагдсан УИХ нь эрх зүйн чадамжгүй, авлига хээл хахуулийн шинжтэй, албан тушаалыг хахуульдаж байх хэлбэртэйгээр бий болсон. Сонгуулийг мөнгөөр худалдаж авсан. 60 тэрбумын гэх тодотголтой их хурал шүү дээ. Толгойлж байгаа М.Энхболд УИХ-ын даргаар одоог хүртэл ажиллаж байгаад байгаа нь сонин. Өнгөрөгч долоо хоногт хүртэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын дарга ажлаа өгөх ёстой. 60 тэрбумыг удирдаж сонгуульд оролцсоныхоо хувьд ажлаа өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж хэлсэн. Мөн Хуульзүйн сайд Ц.Нямдорж нь хүртэл хэлсэн шүү дээ. 60 тэрбум эвлүүлэг биш мөн гэдгийг баталсан. Хууль хүчний байгууллага нь ажилладаггүй.

Төр өөрөө хүчтэй, өмчтэй байх ёстой. Төр эрх мэдэлгүй болоод ирэхээр бизнес хийдэг нөхөд улс төрд шургалж, өөрсдийн эрх ашигт зориулан хууль гаргаж ард түмнийг хохироогоод байна.

– Эдийн засгийн 3.2 хувийг бүрдүүлдэг Оюутолгойн ордыг царцаах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй биш үү?

 – Оюутолгой орд зогслоо гээд Монгол Улс хохирохгүй. Урьд өмнө хохироогүй ирсэн юм. Өмнө нь Эрдэнэт гэдэг том уурхай байхад Монгол Улс алдагдалгүй эдийн засаг нь тогтвортой байсаар ирсэн. Гэтэл энэ үйлдвэрээс дөрөв дахин илүү том орд болох Оюутолгой ашиглалтад ороод 9 жил болход Монгол Улс урьд өмнө байгаагүй тийм их хэмжээний гадаад зах зээлийн өрөнд орсон. Энэ хоёрын дунд асар их ялгаа бий. Оюутолгойн ордыг ашиглах гэрээний лицензийг цуцаллаа гэхэд ямар ч хохирол гарахгүй. Одоо гарсан байгаа энэ хохиролыг тус компани төлөх ёстой.

Оюутолгой компани Монголыг яаж ийм их өрөнд оруулсан юм гэхээр өөрсдөө хийсвэрээр Засгийн газрыг өрөнд оруулж гадаадын банкинд өр зээл тавьж, үүнийгээ Засгийн газарт шахсанаар монголчууд хохирсон. Дөнгөж мэндэлсэн монгол хүүхэд, гурван сая гаруй иргэн бүр 24-27 сая төгрөгийн өртэй байна. Энэ өрийг бид дарж чадах юм бол Оюутолгойн ордыг бид өөртөө авна гэж яриад байгаа. Тийм биш. Энэ өрийг бид үүсгээгүй, Оюутолгой компани үүсгэсэн болхоор төлөх ёстой. Бидний шаардаж буй зүйл энэ.

Зөвхөн тэнд баялгийг ухаж авахын төлөө 14 мянган ажилчдын гэрээний ажилчдын ахуй хангамж, эрүүл ахуй, тэнд байх кэймпийг шийдчихээд Монгол улсад үнэхээр том хөрөнгө оруулалт хийлээ татвар төлж байна гэх булхай ярих учиргүй. Монголын ард түмэн тэнэг биш. Бид өөрсдөө ч яахаа алдсан улс биш. Оюутолгой компани монголд ашиггүй өөрт нь ашигтай. Тус компани ашигтай ажиллаж байна гэсэн атлаа Монгол Улсад 155 сая төгрөгийн татварын өртэй. Өрөө төлөхгүй. Татварын шинэчилсэн хуулиар 0.5 хувийг төлөхөөр болж байна. Ч.Улаан сайд хүртэл үүнийг хэлсэн.

Татварын байгууллага улс орныхоо эсрэг гадаадын хөрөнгө оруулагч компанийн татварыг хөнгөлье гэсэн санал хуулинд оруулж ирэхгүй нь ойлгомжтой. Харин “Рио тинто” гэх гадны компани баялгийнх нь мөнгийг төрийн өндөр дээд албан тушаалтнуудад авлига болгон өгч, өөрсдийнхөө төлөө хууль боловсруулаад бйна. Үүнийг таслан зогсоох ёстой.

Оюутолгойн орд 9 жил монголд ашиггүй үйл ажиллагаа явуулж, ангалын эрмэгт авчирчихаад энэ төсөл зогсох юм бол монгол амаараа шороо үмхэнэ гэж хэлж байвал ёстой тийм юм байдаггүй юм. Та нар өөрсдөө зайл. Монголын ард түмэн энэ төслөө хөдөлгөөд явах эрх, чадал, оюунлаг боловсон хүчин, зөвлөөд явах мэдлэг боловсролтой ахмад мэргэжилтнүүд байна. Тиймээс бидэнд айх юм байхгүй. Эхний ээлжинд Оюутолгой ордоо гадны хөрөнгө оруулагчдаас салгаж авах ёстой.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан шалгаж, хоёр сар гаруй цагдан хорьсоны эцэст батлан даалтад гаргалаа. Үүнд зөвхөн экс Ерөнхий сайдууд болон Сангийн сайд холбоогүй тухайн үеийн эрх баригчид ч бас холбоотой гэдэг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

– Төр бол Оюутолгойн ордыг ашиглах гэрээний дагуу Монгол Улсад ашиггүй болсон гэж үзээд төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг баривчилсан. Тэднийг хорьж, байцаалт авсан нь үнэн. Энэ асуудлыг ард түмний талд шийдэх ёстой. Гэхдээ яагаад ашигггүй гэрээ байгуулсан бэ гэдгийг тогтоох ёстой нь хууль хяналтын байгууллага.

С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг яагаад сулласан гэхээр Оюутолгойн ордыг ашиглах дүгнэх, УИХ-ын ажлыг хэсэг хэлэлцэж байх үед компанийн гадаад хөрөнгө оруулагч нар Монголд бүгд ирсэн. Тэд АCEM Villa-д хуралдаад, Их хурлын бүх гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Бичигт “хуулиа бод. Далд уурхайгаа ашигламаар байна, татварын хөнгөлөлт эдлэмээр байна” гэх утга агуулгатай байсныг Ч.Улаан сайд ярилаа. Энэ мэтчилэн төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөөд баялгийн мөнгийг авлига хэлбэрээр өгч, тэднийг суллуулсан. Тэгэхлээр энэ шийдэгдэхгүй гэсэн үг. Тэдний хийсэн гэрээ Монгол Улсад ашигтай юм гэдгийг харуулах гэж л эрх баригчдад нөлөөлж суллуулж байна. Анхаарлыг өөр тийшээ чиглүүлж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хөдөлгөсөн энэ гэрээ нөгөө талаасаа ашигтай болсон гэж зарим хэсэг нь үздэг?

-Үгүй. Бидний баялагийг мөнгө болгож монголчуудад авлига хэлбэрээр өгч дуугүй болгон “дарж” байна.
Ярилцсанд баярлалаа.

UPDOWN.MN

 

8 thoughts on “А.Эрдэнэбаяр: Оюутолгойн ордыг ашиглаж дуусаад цөмийн хаягдал булах нууц гэрээ байгуулсан

  1. Нэргүй 2018-06-19 12:40 at 12:40

    зөв асуудал хөндсөн байна.

    Хариулах
  2. zochin 2018-06-19 13:14 at 13:14

    ish zailuul yu ch unshaagui, medehgui hooson tolgoitoi hun henii zaavraar, ehneii gariin uzuurt ingej yavna ve,

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-19 13:53 at 13:53

    Та нар энэ залууг сайн дэмжээ олон жил их хуралд суусан туршлагатай энэ тэр гээд бид намын энэ хэдэн нөхдийг сонгоод одоо газар нутаг уух усгүй болж байгаагаа ухаарч байна уу муулж байхаар дэмжээч хар малнууд

    Хариулах
  4. Эрдэнэбаярт 2018-06-19 14:51 at 14:51

    Монголын ард түмэн үнэхээр тэнэг гэжээ энэ Эрдэнэбаяр гэгч. Ард түмнийг тэнэг гэж үнэлдэг чи хэн бэ?Нам бусчууд чамайг холбооныхоо даргаар сонгосон юм уу? Өөртөө албан тушаалын нэр зохиож наачихаад ард түмнээ доромжлоод байдаг үймээний эзэн байна даа чи. Чам шиг юмнууд гай л болно.

    Хариулах
  5. zochin 2018-06-19 16:05 at 16:05

    tsomiin hog bulah geree g eh orongui urvagch bayrtsogt elbg 2oos gartsaagui ene 2iig yaraltai barivchilj horongii n huraa

    Хариулах
  6. Нэргүй 2018-06-19 17:46 at 17:46

    Оюутолгойг Монголд ашиггүй байгуулсан хүмүүс хариуцлага тооцоод Рио хөөж явуулах хэрэгтэй

    Хариулах
  7. Нэргүй 2018-06-19 22:15 at 22:15

    Маш зөв зүйлийг хөндсөн байна. шаардлагатай бол бид ч гарч тэмцэнэ. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсан хүмүүст хариуцлага тооцоод, Рио тинтог хөөж явуулах хэрэгтэй

    Хариулах
  8. эх орныхоо төлөө 2018-06-20 15:38 at 15:38

    асуудлыг тодорхой болгох хэрэгтэй ашгийн тухайд монголд ноогдох юуч байхгүй нь үнэн гэхдээ тэднийг хөөх биш хэлэлцээрийн ширээний ард сууж 2 талд ашигтай гэрээг шинээр хийх хэрэгтэй авилага авагчдыг зүтгээд байгаа нэг худагт нь бүх насаар нь бүх насаар нь мартах хэрэгтэйвэнэ хэрэгт ажиллаж байгаа мөрдөн байцаагч нарыг зарлаж сайныг нь урамшуулж монголын эсрэг улсуудыг хүндрүүлэх ялаар шагнавал зохино.бид ингэж шаарддаггүй учраас тэднийг өөгшүүлж байна

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн