Чихэрлэг, хийжүүлсэн ундааны татварыг 20 хувиар нэмэгдүүлэхэд 1 хүний хэрэглээ 22,8 литрээр буурна. Улсын төсөвт 97 тэрбум төгрөг төвлөрнө гэж АШИҮС-ийн судлаачид тооцоолол гаргажээ. Ингэснээр хүн амын дундах чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгаж чадах юм.
Хүн амын дундах хоол тэжээлийн 5-р судалгаанаас үзэхэд таргалалт 7-11 насныхны дунд 7 дахин нэмэгджээ. Насанд хүрэгчдийн дунд ч таргалалт, зүрх судасны өвчний тархалт түгээмэл байна. Иймээс ч би энэ төрлийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигджээ. Гэтэл Зүрх судасны өвчлөлийг анагаах оншолоход жилдээ 57 тэрбум төгррөгийг зарцуулдаг байна.
Таргалалт, чихрийн шижин , зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 5 жилд 5 дахин өссөн учраас ийм зохицуулалт хийх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яам онцолж байна Судалгаагаар манай улсын хот суурин газар амьдарч байгаа 5 хүүхэд тутмын нэг нь хагас литр чихэрлэг ундааг өдөр бүр уудаг.
Бусад хоол хүнснээс илүүтэйгээр чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах нь хүүхэд , өсвөр үеийнхнийг илүүдэл жин таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэх үр дүнтэй гэлээ. Иймээс татварын зохицуулалт хийх нь чухал гэдгийг судлаачид учирлаж байна 500 мл хийжүүлсэн ундаанд 12 цайны халбага элсэн чихэр, 240 ккал илчлэг агууллагддаг. Харин өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь хүүхдийн таргалах эрсдэлийг 2,8 дахин нэмэгдүүлдэг байна.