Энэ жил дэлхийн олон орны залуучуудын хувьд онцгой жил. Учир нь тэд энэ жил хөл бөмбөгийн ДАШТ-ийг олноороо үзнэ. Харин дараа нь ихэвчлэн хөгжмийн наадмыг зорихоор төлөвлөөд байна. Энэ зуны салхийг хагалж XMF” олон улсын хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ үеэр олны танил одууд, шинэ залуу уран бүтээлчдийн стиль имиж, хувцаслалт өмнөх жилүүдийнхээс онцгой байлаа.
Цэнхэр дэлгэцээр “тарагтай боов” нэвтрүүлгээрээ уулздаг авьяаслаг дуучин А.Хишигдалай биеийнхээ галбирыг тодотгосон “халуухан” хувцасаар гоёсон бол яг түүн шиг шоугаар олны танил болсон дуучин С.Гантогоогийн өвөрмөц сонголт хамба торгон хослол байсан нь парацчдын дуранд өртжээ.