Хайртай хүмүүсээсээ хагацах энэ хорвоод байж болох хамгийн том зовлон. Тэр тусмаа үр хүүхдээ алдах ямар ч эх, эцэг хүний хувьд дааж давшгүй амьдын там болж хувирдаг.

Энэ зовлон Австрали улсын нэгэн гэр бүлд тохиожээ. Эхнэр 46 настай Shane болон 44 настай нөхөр Pointon нарын гэр бүл 2006 онд нэгэн охинтой болсон ч харамсалтайгаар ганц охин Jay Lee-гээ бурханд алдсан байна. Нөхөр болох Pointon үүнд маш их гашууддаг байсан бөгөөд охиноо нас барснаас хойш сэтгэл санаагаар ихэд унах болжээ.

Энэхүү байдлыг нь харж тэсээгүй эхнэр хотын нэгэн хүүхэлдэй хийдэг компанид өөрийн охины хамгийн сүүлд авахуулсан зургийг өгөөд яг адилхан хүүхэлдэй хийж өгөхийг хүсчээ. Үнэн учраа хэлж гуйсан эмэгтэйд тус компанийхан охин Jay Lee тэй маш адилхан хүүхэлдэй хийж өгчээ. Тус хүүхэлдэйг эхнэр нь нөхөртөө гэнэтийн бэлэг болгон барьсан бөгөөд охинтойгоо усны дусал мэт адилхан хүүхэлдэй бэлгэнд аван тэсэлгүй нулимс дуслуулан байгааг та доорхи бичлэгээс харж болно.

Одоо Pointon хүүхэлдэйнээс салахаа больсон бөгөөд хаа ч явсан хүүхэлдэйгээ өөрийн хүүхэд мэт авч явдаг ажээ. Түүнд байнга шинэ хувцас авч өмсүүлдэг бөгөөд тус гэр бүл дахин хүүхэдтэй болох оролдлого хийж эхэлсэн байна.

[fbvideo link=”https://www.facebook.com/arslannews/videos/1897016796993584/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн