Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өнөөдөр болох зарим үйл явдал – updown.mn

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт: Налайх дүүрэгт ХНХЯ, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөн зохион байгуулна.

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум” болно.

10:00 цагт: Баянзүрх дүүргийн 14 хороо “Аманхуур2” хотхоны 40 байранд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын “Хүүхэд Хөгжлийн Төв”-ийн нээлт болно.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд Сулинхээрийн отрядыг нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ЗЦА-нд орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 11:00 цагт: “Даяар Монгол”, “Хөх Монгол бүлгэм”-ээс хуулийн байгууллагууд болон зарим улс төрчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Монголын худалдаачдын холбоо”-ноос бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй төрийн болон өрийн дарамтын талаар мэдээлэл хийнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн