Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүй долоон худагт морин тойруулга байгуулах ажлыг эхлүүлнэ – updown.mn

Хүй долоон худагт морин тойруулга байгуулах ажлыг эхлүүлнэ

“Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг үзэглэснээр

– Улсын баяр наадам болон бүсийн морин уралдаануудыг зохион байгуулалтын хувьд илүү сайжруулах;

– Монгол ахуйг дэлхий нийтэд таниулан сурталчилж өгдөг Монгол наадмаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх;

– Хүй долоо худагт хийх бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил хамтран хийх боломж бүрдэж буй юм. Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, тэр дундаа хурдан морины салбар хороо зохион байгуулдаг.

Манай холбооноос энэ жил зохион байгуулах багт төлөөлөл байхгүй. Наадам зохион байгуулах комисст машингүй морь уралдуулах санал тавина” гэсэн юм. НИТХ-ын Тэргүүлэгч, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монгол наадам цогцолбор нь Хүй долоо худаг орчмын газрыг хариуцан ажилладаг. 2015 оны Засгийн газрын тогтоолоор Монгол наадам цогцолборт 12580 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэнд газрын кадастр хийгдэж, гэрчилгээ нь гараагүй учир газрын давхцал маш их байсан. Энэ асуудлыг бид шат дараатай хийснээр тус газрыг ард түмний өмчид хэвээр үлдээж чадлаа. Цаашдаа хүй долоон худаг орчмын бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх бодлого явж байна” гэлээ. Энэ онд багтаан хүй долоон худагт морин тойруулгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд уяачдыг татан оролцуулж, хамтран ажиллах юм.

НИТХ-ын ХМОНХХ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн