Улсын нэгдсэн төсвийн орлого 2018 оны эхний таван сард 3.3 их наяд төгрөг, зарлага нь 3.3 их наяд төгрөг болжээ. Төсвийн нийт тэнцэл өмнөх оны тавдугаар сард 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ оны эхний таван сард 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Манай улс эхний таван сард дэлхийн 131 улстай гадаад худалдаа хийж, бараа эргэлт 5.1 тэрбум ам.доллар болжээ. Үүний 2.9 тэрбум ам.доллар нь экспорт бол үлдсэн 2.2 тэрбум ам.доллар нь импорт байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны тавдугаар сард нэг тэрбум төгрөгийн ашигтай байсан бол энэ оны эхний таван сард 301.8 сая ам.доллароор буурч, 706.4 сая ам.доллар болжээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 379.3 сая ам.доллароор нэмэгдэхэд эрдэс, нэхмэл бүтээгдэхүүн голлон нөлөөлсөн аж. Харин импорт өмнөх оны мөн үеэс 681.1 сая ам.доллароор өсөхөд дизель түлш, машин, цахилгаан хэрэгсэл голлон нөлөөлжээ.