Укагийн үйлдэл олныг бухимдуулжээ

Удахгүй болох гэж буй ХMF фестивалийн зохион байгуулагчид хүндтэй зочдыг урьж лайв хийх үеэр Ука бусдад хүндлэлгүй ханджээ. Тэрбээр хамт яриа өгч буй хүмүүсээ үл ойшоосон хандлага гаргасан нь олны дургүйцлыг хүргэж, сонсогчдынхоо урмыг хугалсан байна. Сошиалд Хит дуутай, хийсэн зүйлтэй байж болно. Гэхдээ хүнийг хүндэлж чадахгүй байгаа хүн өөрөө хүндлэл хүлээж чадах уу” гэх мэт постууд хөвөрсөөр байна. Сэтгэл хөдлөл өндөртэй дуучин бүсгүй ёсзүйгүй үйлдэлийнхээ төлөө уучлал гуйжээ.