Улс төр

Д.Гантулга гишүүн өөрийгөө ”улс төрийн золиос” болсон гэв

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон нэг хэсэг багагүй шуугиулаад авсан. Тэрээр тус хэргээс үүдэн өнөөдөр өөрийн биеэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөн мэдэгдэл хийжээ. Тэрээр өөрийгөө улс төрийн золиос болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлээд авсан бол тус хэрэгт нэр холбогдоод авсан Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нараас мөн хүлцэл өчөөд амжжээ.

Өөрийн эцэг эх, хань, хамт олон, нутгийнхан болон дэмжсэн сонгогчид, намын журмын нөхөд, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчихөө ч мартаагүй тэрээр “Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Би улс төрийн золиос болж байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Энэ бол улс төр байсан. Гэмт үйлдэл байгаагүй. УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн байна.

35050744_1723186024441403_2759317772428115968_n Д.Гантулга гишүүн өөрийгөө ”улс төрийн золиос” болсон гэв

[fbvideo link=”https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1944193355593147/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Нэг их улс төрийн золиос боллоо л гэх юм. Бандаашны хэрэгт өөрийн сонирхолоор л оролцож байгаа биз дээ

  2. Энэ мангар бацааныг улс төрч ах нар нь хүүхэн хүчиндүүлэх гээд айлруу оруулчихсан юм уу.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close