Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 оны эхний хагас жилийн байдлаар газрын харилцаатай холбоотой нийт 1912 иргэний хүсэлтийг шийдвэрлэж ажилласан байна.
Тухайлбал өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга 31 удаагийн захирамж гаргасан бөгөөд 1112 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бол 562 иргэн, аж ахуй нэгжийн
газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх захирамжийг гаргасан байна. Мөн дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх 221 иргэн, аж ахуй нэгжийн захирамж гаргажээ.
Харин хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон, шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолыг үндэслэн нийт 17 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгон баталгаажуулжээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийг үндэслэн Дүүргийн Засаг даргын Захирамжаар нэг иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 1 иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.