Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин наадмын бэлтгэл ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллалаа. Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, хуушуурын 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож цөөрүүлжээ.
Энэ нь наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарц, автомашины зогсоолыг нэмэгдүүлж буйтай холбоотой юм байна. Мөн Шадар сайд баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор Монгол Улсын долоон аваргыг хүлээн авч уулзан, үндэсний их баяр. наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ.
Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
4 comments
TEGEED ODOO TAXIMAA OGOXGUI ZODOON BOLNODOO ERTXEN UCHRAA OLOXGUIDEE
ТАЛЦАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ШҮҮ ДЭЭ БӨХЧҮҮДИЙН ХООРОНД МАРГААН ГАРНАА НУТГААРАА ХУВААГДАЛТАЙ ЭВ ТҮНЖИНГҮЙ БАЙГАА ДАА ХАРЖ Л БАЙГААРАЙ АЛААН БОЛНОО ДОО НААДАМ НАНЧИЛДААН БОЛНО
jishee ene nodningiin barildaand avarga unaagui bgaa beez
Маргалдагч хоёр бөхийн холбоог хоёуланг хүчингүй болгоод хүсвэл бөх сонирхогчид бөхчүүдтэй нийлж Ардын бөхийн холбоо байгуулах асуудлыг нээлттэй үлдээе. Энэ хоёр холбоонд байгаа эрхмүүдийг дахин холбоонд оролцуулахгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй байх. хоёр намаас ард түмэн уйдаж байгаатай адилхан нөхцөл байдал үүсээд байгааг улайрсан ухаантай цариайлсан ухнууд ойлгоно гэдэг нь гонжийн жоо голионы сүүдэр бизээ.