09:00 цагт: ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР-ийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас “Итгэмжлэл-Илүү аюулгүй орчинг бүрдүүлье” сэдэвт семинарыг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.
09:00 цагт: “Шударга ёсыг эрхэмлэх нь” хэлэлцүүлэг Удирдлагын академийн 205 тоотод болно. Германы элчин сайд оролцож, илтгэл тавина.
09:30 цагт: “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалтыг Блю скайд зохион байгуулна.
10:00 цагт: “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Холбоо барих утас: 9902-0804, 8001-9000
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн “Гэгээлэн төв” ТББ-ын гишүүн 3 өрхийн хашаанд амины орон сууц, хөрс бохирдуулдаггүй сайжруулсан эко жорлонгийн хамт, мөн газрын эзэмшилгүй 6 өрхөд гэрийг нь дулаалж, эко жорлон барьж өгөхөөр боллоо. Энэхүү ажлын нээлт, батламж гардуулах үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн, 16-р хорооны байранд болно.
11:00 цагт: МУСГЗ, Ж. Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч Ү.Хүрэлбаатар багшийн “Монголын шилдэг нийтлэл” цувралын 73 дахь боть буюу “Ерөнхий эрхлэгчийн зурвас” номын нээлт “Аз хур” номын их дэлгүүрт болно.
11:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Соёлын өвийн үндэсний төвөөс Шороон Бумбагарын орчмийн археологийн хайгуул, бүртгэл, судалгааны дүнгээс танилцуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.